Г.Занданшатар: ҮХЦ-ийн дарга ёс зүйгүй авирласан бол хариуцлага тооцно
2019-11-01

 

УИХ-ын дарга Г.Занданшатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

-ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр Солонгосын онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлж, баривлагдсан гэж Солонгосын хэвлэлд мэдээлжээ. Хариуцлага тооцох уу?

 

-ҮХЦ-ийн даргын талаар хэвлэл мэдээлэл, сошиал орчинд шуугиан гарч байна. ҮХЦ-ээс тодруулж асуусан. ҮХЦ-ийн дарга хэрвээ ёс зүйгүй авир гаргасан бол Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 5-3 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага тооцно. ҮХЦ-ээс бидэнд өгсөн мэдээллээр “ҮХЦ-ийн дарга өөрөө ийм асуудалд ороогүй. Ард нь сууж явсан иргэн үйлчлэгчтэй зүй бусаар харьцсаны улмаас буруу ташаа мэдээлэл гарсан байна гэсэн.

 

-ҮХЦ мэдээж хамгаалсан мэдэгдэл хийнэ. Бусад эх сурвалжаас мэдээлэл авсан уу?

 

-Энэ талаар бүх талын мэдээллийг авахаар БНСУ-д суугаа ЭСЯ-тай холбогдон ажиллаж байгаа.

 

-ҮХЦ-ийн даргын үйлдэл Солонгосын хэвлэлүүдээр гарч, Монгол Улсын нэр хүнд уналаа. Төрийн албан хаагчдын хууль бус үйлдэл хэрээс хэтэрч байна?

 

-Үнэхээр зөрчил гаргасан бол Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулиар хариуцлага тооцно. Ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийг боловсруулж байна. 

 

-АМНАТ-ийн тухайд...?

 

-АМНАТ-ийн тухайд ҮХЦ-ийн шийдвэр гарсан. ҮХЦ-ийн шийдвэр гарвал холбогдох хууль тогтоомж, УИХ-ын шийдвэрт 15 хоногийн дотор нэмэлт өөрчлөлт оруулах талаар 15 хоногийн дотор шийднэ гэж хуулинд заасан байдаг. Төсвийн хуулиар 1.3 их наяд төгрөгөөр төсвийн орлого тасрах гэж байгаа учир хуульд өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ашигт малтмалын нөөц авах төлбөрийг талаар давхардуулан авахгүй байх тухай, журмуудыг Захиргааны актын дагуу бүртгүүлээгүй байгаа гэсэн. Хуулийн гарцыг олж ажиллаж байна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхгүй байх зэрэг асуудал үүсэхгүй.  

 

-ЕТГ-ын дарга энэ хуулийг хятад импортлогчдын ашиг сонирхлоор хууль баталсан гэж байсан?

 

-Хүн бүр хуулийг өөр өөрийнхөө тайлбарлах эрх нь нээлттэй. Гэхдээ хуулийг нэг л ухагдахуунаар ойлгоно. Ашигт малтмалын нөөц ашигласан л бол төлбөрөө төлнө. 

 

-Саарал жагсаалт”-д орсон шалтгаан бодит байдал дээр эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой үүссэн. 34 их наяд төгрөг далд байсан нь Ил тодын хуулиар илэрч гарч ирсэн.

 

-“Саарал жагсаалт”-д орсон цөөнгүй шалтгаан бий. “Эдийн засгийн ил тод байдлын тухай” хуулиар 35 их наяд төгрөгийн нууц, далд хөрөнгийг ил болголоо гэж зарласан. Тэр нь “Монголд ийм их хэмжээний мөнгө далд байдаг болсон юм байна. Далд мөнгө нь хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, худалдаа, терроризм, мөнгө угаах гэмт үйлдлийг санхүүжүүлж байж болзошгүй” гэсэн сэрэмжлүүлгийг гадаад орчинд төрүүлсэн. Батлагдаагүй, нотлогдоогүй мэдээлэл олон улсад тархах тусмаа Монгол Улсын нэр хүндэд халтай байдгийн нэг жишээ энэ. Нөгөө талаар шүүх засаглалын үйл ажиллагаа, банк санхүүгийн салбарт засаж залруулах нэлээд зүйл бий.

 

800 иргэнтэй холбоотой асуудал “мөнгө угаах”-тай холбоотой гэж үзэж байгаа. Онлайн мөнгөн гүйлгээг олон улсын түвшинд хууль бусаар хийж байж болзошгүй эрсдэлийг таслан зогсоох асуудалд онцгой анхаарсан нь том түлхэц боллоо гэж харж байна. Манай тусгай албад эхнээс нь сайн ажиллалаа.

 

Хил, гаалиар 1000 компьютер, 10.000 гар утас орж ирж байхад яагаад илрүүлсэнгүй вэ гэдэг асуудал анхаарал татаж байна. “Аялал жуулчлалын” визээр орж ирчихээд ийм үйл ажиллагаа эрхэлснийг ч шалгах ёстой. Холбогдох арга хэмжээ авна.

 

 

-УИХ ЖДҮ-чдэдээ хариуцлага тооцох уу?

 

-ЖДҮ-ийг дэмжих төслийн хүрээнд 20 гаруй жил бугшсан идээ бээр өнгөрсөн жил ил болсон. Хариуцлага тооцох талаар Улсын Их Хурлын түвшинд хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. УИХ-аас Тендерийн тухай хууль болон Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн тухай хууль, Тусгай сангуудын тухай хууль зэргийг шинэчилж, өөрчилж байгаа нь энэ мэт замбараагүй байдалтай тэмцэж, хариуцлага сахилгыг нэмэгдүүлж буй нэг гол чиглэл юм.

 

-Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхантай хариуцлага тооцох тухай асуудлыг Та хөндөж тавьсан. Энэ асуудал ямар түвшинд байгаа вэ?

 

-Монгол Улсад 430 гаруй банк, санхүүгийн байгууллага, 2000 гаруй хадгаламж зээлийн хоршоод ажиллаж байна. Тэдний үйл ажиллагаанд тавих хараа хяналт сул байна гэсэн асуудал “Саарал жагсаалт”-д орох нэг шалтгаан байсан. Тиймээс хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа. Эдийн засгийн байнгын хороогоор Санхүүгийн зохицуулах хорооны дарга болон Монголбанкны ерөнхийлөгчийн асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэхийг чиглэл болгосон.

 

-Сэтгүүлчдийг тагнаж, чагнаж байгаа асуудалд хариуцлага тооцох уу?

 

-УИХ-ын Хуульзүйн байнгын хороо үүнийг ил болгож байна. Цаашид энэ чиглэлээр ажиллана.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Иргэний нисэхэд мэргэжлийнхээ ажлыг л хийгээд явж байгаа их удаж байна даа
2019-11-04
Зочин:
Албан тушаалаа ашиглаж Мэргэжлийн бус эгчийгээ төрийн албанд зүтгүүлж байгаагийн хаагуур нь АТГ алхаж байна даа. АТГ Монголын арт түмний дунд тэгш байвал яасан юм бол. Химийн багш нисэхийн дарга болж байгаа нь шудрага явдал мөн үү? Эгч дүү хоёр ичих нүүртэй байлдаа
2019-11-03
Иргэний нисэхэд мэргэжлийнхээ ажлыг л хийгээд явж байгаа их удаж байна даа
зочин:
Занданшатар дарга та ИНЕГ -н нэг албыг замхруулж байгаа эгч Батцэцэгийгээ хариуцлага тооцчихоод дараагийн хүмүүсийг яривал яасан юм вэ?
2019-11-03
монголд бол Онгоц донсолсон ......болгох байлгүй.тэгээд айж сандраад барих бариул хайгаад ...тэгтэл гайтай өгзөг таараад ....гэх байх даа . ичэж үхмэр вэ
2019-11-03
Огцруулах хэрэгтэй:
Жирийн хүн биш Монголын цэцийн дарга нь хүний өгзөг хөх базах нь ОУ-д Бэлгийн дарамт гэдэг зүйл ангиар ял авна гэдгийг мэдэхгүй нийт Монголчуудыг нүүр хийх газаргүй болгож бна тэнэг ээ. Солонгосын бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр зураг хөрөгтэй нь гаргаж Солонгосууд Монголчуудыг элдвээр харааж доромжлож бна гэж Солонгост байгаа Монголчууд бичээд бна .Ийм ес бус зүйл дээр эв нэгдэлтэй болж бна гэж өмөөч дэлхийд бүх Монголчуудыг гаж донтон болгож доромжлуулмаар бна уу үхэр тэнэг ээ.
2019-11-03
Үнэн болов уу худал болов уу. Яг баримттай бичлэг бгаа юмуу. Тэр том буйр суусан хүн тийм хөдөлгөөн хийсэн гэхэд итгэмгүй. Манайхан ч нэг шуурвал нэгнээ үнэхээр газар дор ортол муулдаг. Гадныхан нэг иргэнээ яаж өмөөрдөг билээ . Бид эсрэгээрээ. Зүгээр Элбэгдоржоор жишээ авья. Өвөг нь урд зүгээс ирсээн гээд хамаатных нь өвгөн хэлсээр бтал нөгөө хжаад яснаасаа дургүй ард түмэн сонгоод л орхисон. Битгий ингэж туйлширч бай. Үнэн худлыг нь ялгаж салгаж байж хэн нэгнийг муул комментчидоо
2019-11-03
Огцруулах хэрэгтэй:
Жирийн хүн биш Монголын цэцийн дарга нь хүний өгзөг хөх базах нь ОУ-д Бэлгийн дарамт гэдэг зүйл ангиар ял авна гэдгийг мэдэхгүй нийт Монголчуудыг нүүр хийх газаргүй болгож бна тэнэг ээ. Солонгосын бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр зураг хөрөгтэй нь гаргаж Солонгосууд Монголчуудыг элдвээр харааж доромжлож бна гэж Солонгост байгаа Монголчууд бичээд бна .Ийм ес бус зүйл дээр эв нэгдэлтэй болж бна гэж өмөөч дэлхийд бүх Монголчуудыг гаж донтон болгож доромжлуулмаар бна уу үхэр тэнэг ээ.
иргэн:
Ийм тодорхой юман дээр ард иргэдээ ч болон их хурлын даргыг хуурч байгаа ҮХЦ бас огцруулах хэрэгтээ
2019-11-02
Zochin:
Emnees ny Mongol ter chigeeree ichij baina
2019-11-02
Zochin:
zaaval ogtsruul, iim hel amand MOngol ulsiin neriig hutgahad l hangalttai ogtsroh shaltgaan
2019-11-02
иргэн:
Чи муу новш ѳѳрѳѳ 17 тэрбумын хамсаатан биз дээ? Худлаа юу??? лалаар юм байж
2019-11-02
Ichj uh:
Shuud Hal..camera bgaa....shorond hii..ulsiin net basstaad.
2019-11-01
зочин:
Sogtuu shouchin darga haana yavaagaa martaj onigoond orson bish SOLONGOST Mongoliin ner hund muu deeree muuhai yum boljdee huurhii.
2019-11-01
Нүдний булай, ингээд Монголын ҮХЦ дарга нь гаж донтон байжээ гэж дэлхийд зарлагдлаа. Мянга би биш, арын суудлын хүн тэгсэн, эвлүүлэг гэж гоншигноод Солонгос хууртах уу. Онгоцны камерын бичлэгээр баталгаажсан болоод сонин сэтгүүлд гаргаж хэрэг үүсгэсэн байгаа ойлгомжтой.
2019-11-01
Зочин:
Дэлхий дахианд ашигт малтмал олборлогчдод өндөр хэмжээний роялти (нөөц ашигласны төлбөр),орлогын татвар, ашгийн татвар,галийн татвар ногдуулдаг. Харин ганцхан Монголд роялти болон орлогын, ашгийн, гаалийн татваруудаас чөлөөлдөг. Яагаад тэр вэ? Яагаар гэвэл Монголчууд үхэр!!!
2019-11-01
ªíäºð:
ªãçãºíä íü ãàðààðàà õ¿ðýýã¿é ãýñýýí. Õººðõºí õ¿¿õýí õàðààä ºíººõ íü ºìäºí äîòðîî áîñ÷èõñîí ãîçîéæ ÿâààä ñàíàìñàðã¿é òýð ¿éë÷ëýã÷ õ¿¿õíèé áºãñºíä õ¿ð÷èõñýí ãýíý ëýý. Òýð õ¿¿õýí ººðºº áóðóóòàé. ßàõ ãýæ òèéì ãîîëèã ñàéõàí áèåý ãàéõóóëæ ìàíàé äàðãûí ºìí¿¿ð áàéí áàéí ýðãýëäýýýä áàéñàí þì. Òýãýýä õ¿íèéã àðãàã¿é õ¿íä áàéäàëä îðóóëñàí áàéãàà þì.
2019-11-01
За тэгээд шалгалт явуулаад тогтоогдохгуй байна гэж узээд л хаяна гэж бодож байгаа биз энэ сармагчин.
2019-11-01
Zochin:
Mongol mongol oo barij ideh boljee 2017 onoos hoish iim zurshil togtoh bolvoo
2019-11-01
zochin:
Huuliig gantshan deed shuuh tailbarladag gedgiig zuvluhuud ni helj uguuchee
2019-11-01
ard tumniihee esreg huuli bus shiidver gargaj ulsad tuluh estoi 1.3 ih nayad tugrugiig tuluulehgui luivarchdiin tald shiidver gargaj ashigt maltmaliin bossuudiin bugsiig dolooson huniig burhan shiitgej bga yum?
2019-11-01
Goe goe.muu manangiin hulgaichig de.
2019-11-01