АНУ иргэддээ БНХАУ руу зорчихгүй байхыг зөвлөв
2020-01-31

 

 

АНУ-ын Төрийн департамент Хятадыг аюулын хамгийн өндөр буюу дөрөвдүгээр түвшний улс орнуудын жагсаалтад оруулж, тус улсад титэм вирус дэгдсэнтэй холбоотойгоор БНХАУ руу зорчих аяллаа цуцлахыг иргэддээ хандан уриалжээ. Энэ талаар Төрийн департаментын албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн байна. 

 

Түүнчлэн, одоо Хятадад байгаа иргэддээ тус улсыг орхин гарах боломжийг судлахыг зөвлөөд зорчих хөдөлгөөнд урьдчилан мэдэгдэлгүйгээр хязгаарлалт тавьж болзошгүй тул үүнд бэлэн байхыг анхааруулжээ.

 

Энд дуулгахад, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинэ төрлийн титэм вирусийг олон улсын хэмжээний онц байдал гэж зарласан.

 

Мөн дэлхийн бүхий л улс орнуудад халдвар тархалтын эсрэг шаардлагатай арга хэмжээг бүрэн авч хэрэгжүүлэн, халдварын тохиолдол гармагц ДЭМБ-д мэдэгдэхийг зөвлөсөн юм.

 

Эргэн сануулахад, 12 дугаар сарын сүүлээр Хятадын Хубэй мужийн Ухань хотод шинэ төрлийн титэм вирусээр үүсгэгдсэн өвчин дэгдсэн. Энэ өвчний улмаас 213 хүн амиа алдаж, халдвар авсан хүний тоо 9356-д хүрээд байна.

 

Хятадын эмч нар өвчтнүүдийг цусыг хүчилтөрөгчөөр хангах аргаар эмчилж байгаа бол халдварын тархалт хоёрдугаар сарын эхээр буурна гэж Хятадын эрх баригчид найдаж байгаа юм.

 

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин