Британи 2035 оноос бензин, дизель хөдөлгүүртэй машиныг хориглоно
2020-02-04

 

Их Британийн эрх баригчид 2035 он гэхэд бензин, дизель, хосломол машинуудыг хориглохоор төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Борис Жонсоны хэвлэлийн алба дамжуулжээ.

 

Ингэснээр Британи улс 2030 оноос дээрх төрлийн хязгаарлалтыг эхлүүлэх Дани, Ирланд, Нидерланд, Швед улсуудын жишигт хүрэх аж.

 

Экологи бохирдуулдаг машинуудыг хориглох замаар ээлтэй орчныг бүрдүүлэхээр шийдсэн Их Британийн Засгийн газар байгаль орчныг хамгаалах зорилтын хүрээнд хуванцарыг ихээр ашиглахыг багасгах төлөвлөгөө ч боловсруулж байгаа гэнэ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин