ТИТЭМ ВИРУСИЙН эсрэг Эбола болон ХДХВ-ийн эсрэг эм ашиглахыг ДЭМБ зөвлөжээ
2020-02-13

 

Эбола болон ХДХВ-ийн эсрэг эм бэлдмэлийг шинэ төрлийн титэм вирусийн эсрэг ашиглах болможийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд судалж байгаа талаар ДЭМБ-ын ерөнхий захирлын туслах Мари Поль Кини мэдэгджээ. 

 

Түүний өгүүлснээр, ритонавир болон лопинавирийг хослуулан шинэ төрлийн титэм вирусийг эмчлэх эм болгон туршиж байгаа гэнэ. Туршилт үр дүнтэй болвол өвчнийг даван туулахад томоохон алхам болох бөгөөд учир нь энэ хослуулсан бэлдмэлийг ХДХВ болон Эбола халдварыг эмчилэхэд ашигладаг тул эм бэлдмэл хүртээмжтэй байгаа гэнэ. 

 

Гэхдээ туршилт, судалгааны үр дүнг харахад дахин хэдэн өдөр шаардлагатай хэмээн Кини онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин