Нийслэлийн хэмжээнд хууль бусаар олгосон газрын эрхийг цуцална
2020-04-13

 

НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга н.Даваажаргал,  Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Б.Мөнхбаатар нар цаг үеийн асуудлаар  мэдээлэл хийлээ.

 

НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга н.Даваажаргал:

 

-Улаанбаатар хотод хууль бусаар олгогдсон, зөрчилтэй газруудыг нийтийн эзэмшил болгохоор ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд нийт 246 иргэн, аж ахуй  нэгж, албан байгууллагын  хууль бусаар эзэмшдэг газрыг цуцаллаа. Хууль бусаар эзэмшсэн гэдэг нь анх газрыг авахдаа зориулалтын бусаар авсныг хэлнэ. Ийм  учраас нийслэлийн Засаг даргаас  захирамж  гаргаж  нийт 246 аж ахуй нэгжийн  150 орчим га газрыг цуцаллаа.  НИТХ-аар энэ асуудлыг хэлэлцүүлж, нийтийн эдэлбэр газар болгох шийдвэр гаргасан.  

 

Эдгээр иргэн, аж ахуй нэгжээс 32 нь Засаг даргын захирамжтай холбоотой шүүхэд гомдол гаргаад  байна. Цаашид ч зөрчилтэй газрыг чөлөөлөх, газар цэгцлэх ажил үргэлжилнэ. Одоо шинээр 38 байршил дээр 120 орчим иргэн аж ахуй нэгжийн газрыг цуцлахаар судалж байна. НОК-ын үүрэг даалгаврын дагуу дүүрэг, хороо бүрт байх хэсгийн ахлагч нарт, нийслэлийн хэмжээнд 1630 орчим хэсгийн ахлагч нар байна.  Өнөөдөр 13:00 цагаас эхлээд ЦЕГ-аас батлагдсан хуваарийн дагуу олон нийтийн цагдаагийн сургалтанд хэсгийн ахлагч нарыг хамруулна. Хуваарийн дагуу сургалтандаа сууж, шалгалт өгч,тэнцсэн хэсгийн ахлагч нарт олон нийтийн цагдаагийн эрх олгоно. Энэ сарын 15-аас хороо дүүрэг болгон дээр хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагийн эрхтэй ажиллана. Энэ нь ариун цэвэр сахиулах, олон нийтийн газар хогоо хаях, зэрэг асуудалд  Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж ажиллах эрхтэй болно.

 

Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Б.Мөнхбаатар:

 

-“Хотын соёл” аян хэрэгжиж байгаа. Хэсгийн ахлагч  нар хэрэгжилтэнд нь хяналт тавина. Тухайн ахлагч нарын шаардлагыг биелүүлж, дагаж мөрдөөсэй гэж хүсч байна хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-Улаанбаатар  банкны эзэмшилд байсан хэдэн газар цуцалсан бэ?

 

НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга н.Даваажаргал:

 

-Улаанбаатар хотын банкны охин компанийн хууль бусаар эзэмшиж байгаа газруудыг цуцалсан.

 

-Дугаарын хязгаарлалтад өөрчлөлт орох уу?

 

Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Б.Мөнхбаатар:

 

-Дугаарын хязгаарлалттай холбоотой УОК-оос санал дэвшүүлсэн. Урьдчилж  иргэдээс цахим хэлбэрээр санал асуулга явуулдаг. Үүгээр  нийтийн тээврээр олон иргэд зорчих, эрсдэл үүсэх боломж бүрдэж байна гэсэн  учраас хотын даргаас энэ асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байна.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
анхаарагч:
Дүүргүүдийн газрын албаны хэдэн боловсролгүй залуучууд хот тойрсон газрыг хууль бусаар авч зараад дууслаа. Анхааралдаа аваарай. Зуслангийн газрууд хотын ойр хавийн 10 20 хүнийг газрыг зарна гэсэн зарууд чинь газрын албаны бацаанууд зараад байна. Тэд нарын нэгийг нь барьж аваад байцахаад чацга царайлаад бүгдийг нь хэлнэ
2020-04-14
Энэ нөхөр Сү Батболдыг хотын дарга байхад хөрөнгөжиж эхэлсэн одоо Хийморийн овоон доор таун хаустай лексус цоо шинэ 570 тай мань мэтын безнис хийж 20 жил болсон зүйлийг 3 жилд л босгоод ирдэг юм л бол цуцлана гэх юу бүтээж энэ зүйлүүдийг авсан бол
2020-04-13
Зочин:
Төв цэнгэлдэхийг ногоон байгууламж амарч салхилах газар болгохгүй бол цуо цемент болж магадгүй
2020-04-13
Зочин:
Худлаа шоудаж байгаад өөрсдөө авсан тохиолдол сүүлийн 30 жил тасарсангүй
2020-04-13
иргэн:
зайсан толгойгоос баруун зүүн тийшээ болон их тэнгэр хавийн хашаалсан төмөр хашаануудыг буулгах хэрэгтэй.
2020-04-13
irgen:
Za estoi yamar goe medee veeee……ene hotiin dargiin yed ih zuiliig oorchloh geed yzeed baina demjij baina hurdan ajil hereg bolgood hiigeerei amjilt hysie goe hottoi bolmoor baina
2020-04-13
!!!!!!!!!!!!!!:
Za zow doo ho Harin darui heregjuuleerei dee ! Ajil l bolgoh heregtei hudlaa bitgii yariasai ni bilee !!!!
2020-04-13
Zochin:
Хуучнаар төв усан бассейны зүүн талын залуучуудын цэцэрлэгт хүрээлэн хийнэ гээд хэдхэн жилийн өмнө чөлөөлж байсан газрыг битүү хашаа бариад барилгын ажил явагдаад эхэлсэн. Үүнийг зогсоож өгөөч.
2020-04-13