Д.Нямхүү: 228 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй
2020-05-03

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.03/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 215 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. 3,5 сая хүн халдвар авч, 244 мянган хүн нас барж, 1,1 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. 2 сая хүн коронавирусээс үүдэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

 

Манай улсад өнөөдрийн байдлаар 924 хүн ажиглалтад байна. 115 хүн ажиглалтаас гарч гэрийн ажиглалтад шилжсэн. Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр  бага насны хүхэд 62, жирэмсэн эмэгтэй 22, ахмад настан 39, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 3, эрүүл мэндийн шалтгаантай  58, бусад хүндэтгэх шалтгаантай 74 хүн ирсэн. ХӨСҮТ болон бусад газруудад байрлуулахаар ажиллаж байна.

 

АНУ-д өнөөдрийн байдлаар халдвар авсан хүний тоо 1,1 сая гаруйд хүрч халдвараас нас барсан хүн тоо 66 мянга гаруй болсон байна. Энэ хугацаанд нийт лаборатори шинжилгээ 6,5 саяыг хийжээ. Франц улсад 24 цагийн хугацаанд нас баралт 166-аар нэмэгдсэн. Тус улс халдварын хоёрдахь давалгаа бий болохоос сэргийлж онц байдал зарласан хугацаагаа хоёр сараар сунгаж долдугаар сарын 24 хүртэл сунгалаа.

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ, аймаг орон нутагт сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 6, бусад ажиглах байранд тусгаарлагдсан 155 хүн, нийт 228 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор 33 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймгийн салбар лабораторит Алтанбулаг боомтоор орж ирсэн 34 тээврийн жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр  ирсэн иргэдийг ялган эрэмбэлэх ажил явагдаж байна. Нийт гурван чартерийн онгоцоор 800 гаруй иргэдээ авч ирсэн байна гэв

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Edgeed garsan ch gene yy .Horiond bsn ch gene yy. neg nuhur maskgyi yavj bh ium.
2020-05-04
Зочин:
Хамгийн аюултай нь эдгэж эмнэлгээс гарсан хүнээс дахин коронавирусийн халдвар илрэх вий дээ.
2020-05-03