"Австрали, Филиппинээс ирсэн бүх хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа"
2020-06-10

COVID-19 халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж нийт 7 сая 300 мянган хүн өвчилснөөс 412 мянган хүн нас бараад байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 102 мянга гаруй хүн шинээр халдвар авчээ.

 

 

Хойд болон Өмнөд Америк тивийн зарим улсуудад халдвар огцом маш хурдацтай тархаж эхэлсэн байна. Тухайлбал өнгөрсөн мягмар гарагт Пиру улсад 4000 гаруй тохиолдол нэмэгджээ. 

 

Япон улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 21 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Шинэ халдварууд бүгд дотоодынх буюу гаднаас зөөвөрлөгдсөн халдвар болон нас баралт бүртгэгдээгүй. Харин БНСУ-д өчигдөр 50 тохиолдол нэмэгдэж, хоёр нас баралт бүртгэгджээ. 

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ болон салбар лабораториудад өчигдөр нийт 358 хүнд шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарлаа. Тодруулбал тандалтын зорилгоор ХУД, БГД, БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс цуглуулсан 12 сорьц, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүний давтан шинжилгээ, ажиглах байрны 11 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 24 жолоочийн сорьц, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 14 хүний давтан шинжилгээнээс вирус илрээгүй.

 

Хамгийн чухал нь өчигдөр Австрали, Филиппинээс тусгай үүргийн онгоцоор ирсэн 262 хүний бүх сорьцноос вирус илрээгүй. Үүн дээр нисэх бүрэлдэхүүн, үйлчилгээний 12 ажилчдыг нэмээд нийт 274 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй" гэж мэдээллээ.

 

Монгол Улсад COVID-19 халдварын батлагдсан тохиолдол 194-т хүрсэн. Үүнээс 87 хүн эдгэрч эмнэлгээс гараад байна. Өнөөдөр дахин ОХУ-аас ирсэн хоёр оюутан эдгэрээд ХӨСҮТ-ээс гарч дараагийн шатны эмчилгээнд шилжлээ. Эдгэрсэн оюутнууд 27 хоног эмчлэгджээ. 

 

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар COVID-19 халдвартай 107 хүн эмчлэгдэж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал 94 нь хөнгөн, 16 нь хүндэвтэр байгаа аж.  Монгол Улсын хэмжээнд ажиглалтын байранд нийт 2382 хүн байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
60 тэрбумын схемийг анх зурсан сууж байсан пакистан залуугийн нам уу?
2020-06-11
Юу яриад байнаа. Ярих юмаа онож ярь
2020-06-10
Бат:
Магтах оройтохгүй. Наад хүмүүс чинь бусдын адил ажлаа л хийж байгаа. Бусдын туршлагыг ашиглах болсон байна. Орос л жаахан асуудалтай байгаа болохоос саяын нислэг аюулгүй болж. Туйлдсан хүиүүсээ улам нэрмэж 31 хоног төлбөртэй тусгаарлахаа болимоор юм. 7 хоног тусгаарлалаа. Шинжилгээ авлаа. Сөрөг бол гэрт нь гаргах гэх мэтээр хүмүүсээ бодоочээ. Гадаад улсад өртөг өндөр санхүүгээр мулт болж байгах байх даа. Хөөрхийс
2020-06-10
Юу яриад байнаа. Ярих юмаа онож ярь
Ganaa:
Abstrali zereg virusiig darsan ersdel baga busees humuusee dahiad abcnirmaar bna, Zaabal MIATiin ongotsoor bus damjin nislegiin subguudiig asniglaj abmaar bna
2020-06-10
Zochin:
Orosoos irj bgaa xymyys asuudaltai bn shy. Busad ulsaas gaigyi bn.
2020-06-10
zochin:
Eruul huniig haldvartai gej hudlaa too nemj baihdaa ch siihgui nuhduud.Shalgadag gazar baihgui ym chini saihan shoudana shuu de
2020-06-10
ЭНЭ ХҮҮХНҮҮД:
АЖЛАА МАШ САЙН ХИЙЖ БАЙГАА ХҮМҮҮСТ УРАМ ЗОРИГ ХАЙРЛААРАЙ УЛС ТӨРИЙН ЦОО ШИНЭ ХҮЧИН ХҮН НАМД ИТГЭЛ ХАЙРЛААРАЙ
2020-06-10
иргэн:
60 тэрбумын схемийг анх зурсан сууж байсан пакистан залуугийн нам уу?
zochin:
Nymhuug turuus tursun terbumtan luivarchin gej gaviyat uguh uu. Pyldaga hulgaich chini. Hiih ajlaa hiisnees tsaashui baij.
2020-06-10
Tegeed yadiin:
Tes bas baihaaraa teged yadiin kkk
2020-06-10
Эрүүл мэндийн яамны ажилтан гэх нарангэрэл гэх хүн ТУВА УЛСТАЙ ЗӨВХӨН ДАВСТ СУМ ХИЛЭЛДЭГ ЮМ ШИГ ЯРИХ ЮМ....БАС УВС АЙМГИЙН ТЭС СУМ ХИЛ ЗАЛГАА ОРШДОГ ЮМ ДАА....энэ хүний тэр хэлж ярьж байгаа гэж ....МОНГОЛ САЙХАН ХЭЛЭЭ САЙН СУДЛАЖ САЙХАН ЯРИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ ....2 үг хэлээд л "одоо" одоо" одоо" гэх юм ....Ийм том дарга хүн МОНГОЛ ХЭЛЭЭ САЙН СУДЛАЖ МОНГОЛ ХЭЛЭЭРЭЭ ЯРУУ САЙХАН ЯРИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ..
2020-06-10
Tegeed yadiin:
Tes bas baihaaraa teged yadiin kkk
Өдөр бүр сайхан мэдээ дуулгаж байгаарай амжилт хүсье.
2020-06-10
ЗОЧИН:
НЯМХҮҮ ЭМЧДЭЭ БАЯР ХҮРГЭЕ. ЭНЭ ХҮНД ГАВЪЯАТ ЭМЧ ЦОЛЫГ НЬ НЭН ДАРУЙ ӨГӨӨЧЭЭ??? МАШ ОЛОН ХҮНИЙГ ҮХЛИЙН АЮУЛТ ӨВЧНӨӨС ЭДГЭЭЖ ГАРГАЖ БАЙНА. МАШ САЙН АЖИЛЛАЖ БАЙНА, ЭНЭ ХҮНИЙ ГАВЪЯАГААР ВИРУС ГОЛОМТЛОН ТАРХАХГҮЙ БАРЬЖ, ЭМЧИЛЖ ЧАДАЖ БАЙНА.
2020-06-10
zochin:
Nymhuug turuus tursun terbumtan luivarchin gej gaviyat uguh uu. Pyldaga hulgaich chini. Hiih ajlaa hiisnees tsaashui baij.