Тамирчдын баярыг тэмдэглэхгүй
2020-06-26

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны "Журам батлах тухай" 204 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалт”-ын 2.19-ийн дагуу Биеийн тамир спортын салбарынхан 2020 оны "Тамирчдын өдөр"-ийг зургадугаар сарын 27-ны бямба гаригт тэмдэглэх байсан ч “covid-19” цар тахлын улмаас боломжгүй болжээ.

 

Тус салбарын үе үеийн ахмадууд, сурган хүмүүжүүлэгчид, эрдэмтэд, судлаачид, дасгалжуулагчид, тамирчид, биеийн тамирын багш нар, арга зүйчид болон хамт олон ийнхүү энэ жилийг баяр наадамгүй өнгөрөөж, ирэх онд болох БТС-ын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойгоороо нэгтгэн бужигнах нь.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин