ДЭМБ: Сэтгэл гутралын улмаас 40 секунд тутамд нэг хүн амиа хорлож байна
2020-08-28


Коронавирусийн цар тахал дэлхий даяар олон сая хүний сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Адханом Гебрейесус мэдэгджээ. 

 

Түүний өгүүлснээр, энэ нь цар тахлаас үүдэлтэй айдас түгшүүр, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих албадын ажлын хуваарь алдагдсантай холбоотой гэнэ. Түүнчлэн хөл хорионы улмаас хүмүүс хоорондын харилцаа багассан нь сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нэг шалтгаан гэж Гебрейесус онцолжээ.

 

Дэлхий даяар нэг тэрбум орчим хүн сэтгэл гутралыг туулан амьдарч байгаа бол 40 секунд тутамд нэг хүн амиа хорлодог гэдгийг Гебрейесус онцолсон байна. 

 

Үүнтэй холбоотойгоор 10 дугаар сарын 10-нд сэтгэл зүйн тусламжийн албадыг дэмжих олон улсын онлайн форум зохион байгуулахыг уриалсан байна. Энэ форум Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөрт зорилугдах аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
tusgai utas togtmol ajilluulj zuvlulguu ugch baimaar yum
2020-09-01
Зочин:
Mongold ch bas anhaarah zuil shuu.setgek gutral aidas gantsaardald orson asar ih humuus ornoos or ajil amidral taatai bus ur huuhed surguul surgalt tolbor bas bus iheehen asuudald tulgarch amidarch bgaa shuu.
2020-08-28