Ажлын явц 70 хувийн гүйцэтгэлтэй байна
2020-08-28

 

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн хамт олон байгууллагын гадна дулааны шугамыг солих ажлыг гүйцэтгэж байна.

 

Ажлын гүйцэтгэлийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Барилга угсралтын цехийн 5 дугаар хэсгийн ажилчид хийж байгаа юм.

 

 

Дулааны шугамыг тус ангийн барилга ашиглалтанд орсон цагааас  буюу 40 жилийн дараа сольж, шинэчилж байгаа бөгөөд ажлын явц 70 хувийн гүйцэтгэлтэй байна гэж   Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин