ОХУ: Дэлхийн II дайны төгсгөлийн тухай архивыг нууцын зэрэглэлээс гаргав
2020-09-02

ОХУ-ын Батлан хамгаалах яам Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл үе, Алс Дорнодыг чөлөөлсөнтэй холбоотой архивын материалуудыг нууцлалын зэрэглэлээс гаргаж, сайтдаа нийтэлжээ. 

 

Батлан хамгаалах яамны албан ёсны сайтад Зөвлөлт-Японы дайны явцад шийдвэрлэх үйл явц болсон Манжуурын ажиллагааны тухай өгүүлэх, өмнө нь нууцад хамаарагдаж байсан баримт бичиг, гэрэл зургуудын байрлуулсан байна. Одоогоос 75 жилийн тэртээх энэ өдөр Зөвлөлтийн Улаан армийн хэсгүүд Квантуны армийг бут цохин, Зүүн Хойд Хятад болон Хойд Солонгосыг чөлөөлж байсан юм.

 

Түүнчлэн сайт дээр Сахалин арал болон Курилийн арлуудыг Японы эзлэн түрэмгийллээс чөлөөлсөн Өмнөд Сахалины болон Курилийн десантын ажиллагааны талаарх баримт бичгүүд нийтлэгджээ.

 

Энд дуулгахад, Манжуурын стратегийн довтлох ажиллагаа нь 1945 оны наймдугаар сарын еснөөс есдүгээр сарын хоёрны өдөр явагдсан бөгөөд энэ нь Дэлхийн II дайнд хамгийн томоохон ажиллагаануудын нэгд тооцогдох, Зөвлөлт-Японы дайны үндсэн ажиллагаа юм. Манжуурын ажиллагааг Зөвлөлт Холбоот Улсын маршал Родион Малиновскийн удирдсан Өвөр Байгалийн хүчин, маршал Кирилл Мерецковын удирдсан Алс дорнодын нэгдүгээр фронт, армийн генерал Максим Пуркаевын удирдсан Алс Дорнодын хоёрдугаар фронтууд гүйцэтгэсэн. Энэ ажиллагаанд мөн Номхон далайн флот, Амурын хэсэг, Примор, Хабаровск, Өвөр Байгалын хилийн тойргууд болон Монголын цэргийн хүчин оролцсон юм. 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин