Навальныйн хэрэг: Европын Холбоо Оросын эсрэг хориг тавихаар шийдэв

Европын Холбооны 27 орны Гадаад хэргийн сайд нар Алексей Навальныйг хордуулсан хэрэгтэй холбоотойгоор Оросын эсрэг хориг тавихаар шийдвэрлэжээ. ТАСС агентлагийн мэдээлснээр, Франц, Германы зохих саналыг сайд нар дэмжсэн гэж хэвлэлийн бага хурал дээр Финланд улсын Гадаад хэргийн сайд Пекка Хаависто мэдэгдсэн байна.
Гэхдээ одоогоор хориг арга хэмжээний жагсаалт бэлэн болоогүй бөгөөд 10 дугаар сарын 14-ний лхагва гаригт жагсаалтыг хэлэлцэн, тохиролцох аж.
Энэ хориг арга хэмжээний жагсаалтад Оросоын есөн албаны этгээд болон Органик хими, технологийн улсын эрдэм шинжилгээний хүрээлэн багтана гэж өнгөрсөн долоо хоногт Францын Le Monde сонин өөрсдийн эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулж байлаа. Түүнчлэн Оросын сөрөг хүчний улс төрч Навальный Германы Билд сонинд ярилцлага өгөхдөө Оросын Ерөнхийлөгч Владимир Путиныг дэмждэг Оросын соёл урлаги йн зүтгэлтнүүдийн эсрэг хориг тавихыг Европд хандан уриалж байв.
Эргэн сануулахад, Алексей Навальный наймдугаар сарын 20-ны өдөр Томскоос Москва нисэх замдаа ухаан алдан, онгоц Омск хотноо яаралтай газардан, түүнийг эмнэлэгт хүргэсэн юм. Тэрбээр эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа комд орж, улмаар Германаас тусгай онгоц ирэн Навальныйг Берлиний Шарите эмнэлэгт хүргэн эмчилж эхэлсэн юм. Одоо түүний биеийн байдал сайн, эмнэлгээс гарсан, Германд нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж байгаа юм.
Герман болон Европын Холбоо Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйг "Новичок" гэх цэргийн хорт бодисоор хордуулсан гэж үздэг.
Навальныйг хордуулсан гэж Герман үзсэн "Новичок" гэж юу вэ?
Үүнтэй холбоотойгоор Оросын эрх баригчдаас удаа дараа тайлбар хүсч байв. Гэсэн ч Оросын тал тухай бүрт үүнийг үгүйсгэж байлаа.
Навальный: Намайг Путиний зааварчилгаагаар хордуулсан
Путин: Навальный өөрөө ч хор уучихсан байж мэдэх хууран мэхлэгч
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ