Байдены ялалт баталгаажив
2020-12-15

АНУ-ын сонгогчдын коллегийн гишүүд Ардчилсан намаас нэр дэвшин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Жозеф Байдены ялалтыг баталгаажуулсан талаар NBC агентлаг мэдээлээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, муж бүрээр санал тоолоход Байден Калифорнийн 55 сонгогчийн коллегийн бүх саналыг авснаар 302 саналтай болсон байна. Ерөнхийлөгчөөр сонгогдоход 270 саналтай байх ёстой юм. Харин өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трамп 538 сонгогчийн 232 саналыг авчээ.

 

Мөн Трамп өрсөлдөгчийнхөө ялалтыг үгүйсгэн нэхэмжлэл гаргаж байсан бүхий л мужууд Байдены төлөө саналаа өгчээ. Одоо энэхүү эцсийн дүнг ирэх сарын зургааны өдөр Конгресс баталгаажуулснаар Жозеф Байден АНУ-ын дараагийн ерөнхийлөгч болох юм. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
hogiin novsh
2020-12-18