Автомашин онхолдож хоёр хүн нас баржээ
2021-02-10
Гэрэл зургийг MPA.mn

 

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2021.02.09-ний өдөр нийт 206 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 144 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна. 

 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 5 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 2 хүн нас баржээ.  Тухайлбал, 2021.02.10-ны өдөр 01.12 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ХУД-ийн ЗДТГ-ын хойд замд Doosan SD300N авто ачигч /ковш/ маркийн автомашин Mitsubishi Delica, Toyota prius  маркийн автомашинуудтай мөргөлдөж, Toyota prius  маркийн автомашины жолооч Э амиа алдсан байна. 

 

Мөн, 2021.02.09-ний өдөр 16.00 цагийн орчимд Баян-Өлгий аймаг Толбо сум 2-р баг “Багийн төв” гэх газар /сумын төвөөс зүүн хойш 13км/ асфальтан замд Toyota Harrier маркийн автомашин онхолдож, зорчигч Т, Г нарын 2 хүн нас баржээ. 

Shuud.mn
Сонин хачин