ДЭМБ АстраЗенека вакциныг зөвшөөрөв
2021-02-16

Британи-Шведийн хамтарсан АстраЗенека компанийн боловсруулсан коронавирусээс сэргийлэх вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвшөөрсөн талаар ВВС агентлаг мэдээллээ. Энэ вакциныг яаралтай горимоор ашиглахыг зөвшөөрсөн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ДЭМБ-ын дэргэдэх дархлаажуулалтын шинжээчдийн стратегийн зөвлөх бүлэг АстраЗенека вакцины талаарх мэдээллийг судлаад 18-аас дээш насны бүхий л хүнд энэ вакциныг ашиглахыг зөвшөөрсөн байна.

 

АстраЗенека компанийн боловсруулсан коронавирусээс сэргийлэх вакцин 63.09 хувийн үр дүнтэй гэдэг нь судалгаагаар тогтоогджээ. Эх сурвалжийн мэдээлснээр, энэ вакциныг тээвэрлэх, хадгалах нөхцөл нь энгийн тул ядуу буурай орнуудад хүргэхэд тохиромжтой гэж үзэж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин