Г.Болдмаа: Түргэвчилсэн оношлуур 25-80 мянган төгрөгийн үнэтэй
2021-03-25

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.25/ хийлээ. Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Хэлтсийн дарга Г.Болдмаа, ХӨСҮТ-ийн  Дэд захирал Э.Тэмүүлэн нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

Эсрэг биет илрүүлэх шинжилгээг хаана хийж байгаа вэ? 

 

ХӨСҮТ-ийн  Дэд захирал Э.Тэмүүлэн: 

 

-Эсрэг биет илрүүлэх шинжилгээг  хэвтэн эмчлүүлж байгаа иргэдэд  хийж байгаа. Олон нийтэд хийхгүй байгаа. 

 

Орон нутагт  очиж байгаа иргэдээс 25-80 мянган төгрөгийн төлбөртэйгээр  түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байна гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

 

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Г.Болдмаа:

 

-Хотоос  орон нутаг руу явах хөдөлгөөн ихэссэн. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн түргэвчилсэн оношлуурын нөөц багассан. Түргэвчилсэн оношлуурыннөөц багассантай холбоотойгоор зарим нэг аймгууд хувийн эм, эмнэлгийн хэрэгслийн байгууллагаас худалдаж авах тохиолдол гарч байгаа. Мөн нийслэл болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн эмнэлгүүд түргэвчилсэн оношлуур худалдаж авч, шинжилгээ хийж байгаа. Ойролцоогоор 25-80 мянган төгрөгийн үнэтэй  байх боломжтой. 

 

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин