Хөл хорих шийдвэрийг алдаа гээд Меркель уучлал гуйв
2021-03-25

Германы эрх баригчид Улаан өндөгний баярын долоо хоногт коронавирустэй тэмцэх зорилгоор хязгаарлалтуудыг чангатган, нэг дор таваас дээш хүн, гэр бүлийн хүрээнд ч олноор цуглахыг хориглох шийдвэр гаргасан юм. 

 

Харин үүнийг алдаа байсан гэж канцлер Ангела Меркель хүлээн зөвшөөрчээ. Тодруулбал, Улаан өндөгний баяраар Германд хөл хорио тогтоох төлөвлөгөө нь алдаа байсан, ийм хөл хорио тогтоохгүй гэж Ангела Меркель мэдэгдсэнийг DW агентлаг дамжуулжээ. 

 

"Илэн далангуй ярихад, энэ бүхэлдээ миний  л алдаа. Би үүнийхээ төлөө бүрэн хариуцлага хүлээнэ. Би гүнээ харамаж байгаагийн дээр иргэдээсээ намайг уучлахыг хүсэж байна" хэмээн Меркель мэдэгджээ.

 

Канцлер болон холбооны мужуудын зөвлөгөөн 11 цаг үргэлжилсний эцэст Германд хөл хориог сунгах шийдвэрийг гуравдугаар сарын 23-ны өдөр гаргасан юм. Хөл хорио сунгаснаар хүнсний бус барааны дэлгүүрүүд, зочид буудал, зоогийн газар, спорт танхим, амралт зугаалгын төвүүд халгаа барих байв. Германд хөл хорио 2020 оны 12 дугаар сараас хойш үргэлжилж байгаа бөгөөд дахин сунгах болсныг ард иргэд ихэд эсэргүүцжээ.

 

Герман улс коронавирусийн халдварын тохиолдлоороо дэлхийд 10 дугаарт бичигдэж байгаа бөгөөд тус улсад цар тахал дэгдсэнээс хойш 2.7 сая халдарын тохиолдол бүртгэгдсэнээс 75 мянга гаруй хүн нас барсан байна.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-11-14