Шанхайд олон улсын автосалон нээгдлээ
2021-04-19

Хятадын Шанхай хотын Үндэсний үзэсгэлэнгийн төвд хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг олон улсын автосалон нээлтээ хийсэн талаар Вести мэдээллээ. 

Үзэсгэлэнгийн хүрээнд дэлхийн өнцөг булан бүрийн мянга гаруй автокомпани 10 өдрийн туршид шинэ машинуудыг танилцуулах юм байна. Энэхүү үзэсгэлэн дэлхийн эдийн засгийг сэргэхэд дэмжлэг болно гэж найдаж байгаагаа зохион байгуулагчид нь илэрхийлжээ. 

Нийтдээ 12 павильон болгон хуваасан талбай нь 360 мянган квадрат метр зайг эзлэж байгаа гэнэ. Павильонуудаас ес нь зорчигч тээврийн автомашинд зориулагдсан бөгөөд үзэсгэлэнгийн үеэр мянга орчим машиныг энэ хэсгүүдэд танилцуулах аж.

 

Энэ үзэсгэлэнд Mercedes-Benz, BMW, Audi болон бусад томоохон компаниудын дэлгэх шинэ загварын автомашинууд ихээхэн анхаарал татна гэж шинжээчид үзэж байна. 

Шанхайн автомашины үзэсгэлэн анх 1985 онд байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэлх хугацаанд автомашины үйлдвэрлэлийн үсрэнгүй хөгжил, зах зээлийн хурдацтай өсөлтийг илэрхийлж ирсэн юм. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин