Украин: Нэг өдрийн дотор дайчилгаа явуулах хууль батлагдлаа
2021-04-21

Донбасс дахь нөхцөл байдал хурцдаж, Украины хилийн дагуу Орос цэргийн хүчээ татан төвлөрүүлж, энэ нь олон улсын анхааралд өртөн ихээхэн дуулиан тарьж байгаа үед Украинд нэгэн анхаарал татахуйц хууль батлагдсан талаар Вести агентлаг мэдээллээ. 

 

Тодруулбал, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский цэргийн комиссарын газруудад шинэчлэлт хийх, Донбасс дахь нөхцөл байдал хурцадсан тохиолдолд бэлтгэл хүчнийхнийг дайчлах тухай тусгасан хуульд гарын үсэг зуржээ. 

 

Энэ хуулийг өмнө нь Дээд радаар 256 гишүүний дэмжлэгээр баталсан байсан юм. Шинэ хуулийн дагуу, дайчилгаа, цэргийн бүртгэлээс зугатвал эрүүгийн хариуцлагад татах юм байна. 

 

Энд дуулгахад, 2014 оны хоёрдугаар сард Украинд төрийн эргэлт гарсны дараа тусгаар тогтнож байгаагаа зарласан Донбассын эсрэг Украин улс 2015 оны дөрөвдүгээр сараас цэргийн ажиллагаа эхлүүлсоэн юм. Энэ хугацаанд зэвсэгт сөргөлдөөн намжихгүй байгаа бөгөөд 13 мянган хүний амь хохирсон гэж  НҮБ мэдээлж байв.

ОХУ Крымд хөлөг онгоцуудыг олноор төвлөрүүлсний учир юу вэ?

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
чи дутаач
2021-04-21
төрөө:
тэр муу гарын үсэг зурхаар ядгын
2021-04-21