Улсын хэмжээнд нийт 547 521 хүн вакцины хоёр дахь тунгаа хийлгэжээ
2021-05-06

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.06/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 118 500 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 1 208 913, хоёрдугаар тунд 547 521  хүн хамрагдсан байна.  Нийслэлийн хэмжээнд нийт 1 284 784, орон нутаг 471 650 хүн вакцинжуулжээ. 

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин