ХӨТӨЧ: Дэлхийд өрнөсөн онцлох ТАВАН үйл явдал
2021-05-12

Тавдугаар сарын 12-ны өдөр дэлхий дахинд олон үйл явдал өрнөсний дотроос таван үйл явдлыг онцлон хүргэж байна. 

 

1. ТАТАРСТАНД ГАШУУДАЛ ЗАРЛАВ 



 

 

Тавдугаар сарын 11-ний өдөр Татарстаны нийслэл Казань хотын дунд сургуульд зэвсэгт этгээд халдсаны улмаас долоон сурагч, хоёр багш амиа алдсан эмгэнэлт хэрэг гарсантай холбоотойгоор тус улсын Ерөнхийлөгч тавдугаар сарын 12-ны өдрийг үндэсний хэмжээний гашуудлын өдөр болгон зарлалаа. 

Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу

 

2. ДУА ЛИПА СУВИЛАГЧ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХИЙГ УРИАЛАВ 

 



 

Британийн BRIT Awards хөгжмийн шагнал гардуулах ёслол тавдугаар сарын 11-нд болж, поп дуучин Дуа Липа "Британийн шилдэг гоцлол дуучин" шагнал гардан авчээ. Дуа Липа энэ шагналыг гардан авах үедээ хэлсэн үгэндээ сувилагч нарын цалинг нэмэгдүүлэхийг Британийн Ерөнхий сайд Борис Жонсонд хандан уриалав.

Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу

3. УКРАИН ОРОСЫГ ЦЭРГҮҮДЭЭ ХИЛ ДЭЭРЭЭС ЭРГҮҮЛЭН ТАТААГҮЙ ГЭВ 

 



 

Өнгөрсөн сард ОХУ Крымд цэргийн сургуулилалт хийх зорилгоор олон мянган цэрэг, техникийг татан төвлөрүүлж байгаад дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс тавдугаар сарын нэгний хооронд эргүүлэн татсан. Харин үнэн хэрэгтээ олон мянган цэрэг Украины хил орчимд төвлөрсөн хэвээр байгаа гэж Украин мэдэгджээ. 

Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу

4. КУБА ДОТООДЫН ВАКЦИНАА АШИГЛАЖ ЭХЭЛЛЭЭ 

 



 

Хаванад коронавирусийн халдвараас сэргийлэх бүх нийтийн вакцинжуулалтын ажил эхэлжээ. Эхний ээлжинд иргэдийг дархлаажуулахад эмнэлзүйн туршилтын сүүлийн шатанд явж байгаа дотоодын Абдала вакциныг ашиглах бөгөөд эрсдэлийн бүлгийнхэн болох 60-аас дээш насныхныг хамгийн түрүүнд урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах юм байна. 

Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу

5. ХОНКОНГ ЭМЭГТЭЙЧҮҮД ХҮҮХЭДТЭЙ БОЛОХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА 

 



 

 

Хонконгийн эмэгтэйчүүдийн холбооноос явуулсан олон нийтийн судалгаан оролцсон эмэгтэйчүүдийн 65 хувь нь хүүхэд төрүүлэх хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн байна.

Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу

Shuud.mn
Сонин хачин