Монголчууд Латин Америкийн долоон улсад визгүй зорчдог боллоо
2021-05-27

Монгол Улс 2016-2019 онд гадаадын 16 улстай визгүй зорчих хэлэлцээр байгуулснаар манай улсын энгийн паспорттай иргэд 23 улсад, дипломат паспорттай иргэд 33 улсад, албан паспорттай иргэд 27 улсад визгүй зорчиж байна.

 

Тэгвэл визгүй зорчих улсын тоо нэмэгджээ. "Энгийн паспорт эзэмшигчдийг жуулчны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Перу Улс хоорондын хэлэлцээр"-т өчигдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Бээжин хотноо гарын үсэг зуржээ. Ингэснээр Монгол Улсын иргэд Латин Америкийн бүс нутагт орших Аргентин, Бразил, Чили, Перу, Уругвай, Куба, Эквадор улсад 30-90 хоног хүртэлх хугацаанд визгүй зорчдог болж байна. Мөн Коста Рика болон Парагвай улстай визний хэлэлцээр хийгдэж байгааг Монгол Улсаас Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг мэдээллээ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Mgl huu:
Peru d so ajoshi sumiin darga hiideg naasan Mongolchuudiin huvid bayr hoor bolood baih zuil bish baina. Youtube deer bga shuu. Shalgaj bolno.
2021-05-27
?:
Хаа байсан Өмнөд Америк руу монгол хүн юугаа ч хийж очих юм билээ??
2021-05-27
bat:
chile uls l yadin ghees busad n medque
2021-05-27
овид:
Очоод индиан авгай авчирцгаа, хамгийн мөндөр индиан эмэгтэй 1 метр 40 см байдаг юм байнлээ. Тэнж явж байгаад буудуулчихав
2021-05-27