ШУУД: Шатахууны үнэ нэмэгдэхгүй
2021-06-11

Засгийн газраас мэдээлэл хийж байна. Хэвлэлийн хурлын эхэнд маргаашнаас шатахууны үнэ нэмэгдэхгүй гэсэн албан ёсны мэдээллийг өглөө. Импортлогч компаниуд шатахууны үнийг үе шаттайгаар нэмэх саналыг салбарын яаманд хүргүүлээд байсан. Ингэхдээ маргааш 340 төгрөгөөр нэмэх гэж байсан. Тэгвэл УУХҮЯ импортлогч компаниудтай шатахууны үнийг нэмэхгүй байхаар тохиролцжээ. 

 

Энэ талаар АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "Өнөөдөр компаниудаас шатахууны үнийг нэмэх тухай албан тоот ирсэн. Олон нийтийн сүлжээнд тарсан мэдээлэл шиг 600 төгрөгөөр өсөхгүй" гэсэн мэдээллийг өглөө. Учир нь Засгийн газрын тогтоолоор АИ92 шатахууны нөөцийг 30 мянган тонн болгон нэмэгдүүлжээ.

 

Харин аж ахуйн нэгжүүд дур мэдэн шатахууны үнийг нэмбэл тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авна гэдгийг хэллээ.

 

Мөн Засгийн газраас иргэн, аж ахуйн нэгжүүдэд үзүүлж буй хөнгөлөлт урамшууллыг үргэлжлүүлэх эсэхийг ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэлээ. Өөрөөр хэлбэл 07 дугаар сарын нэгнээс  Хүүхдийн 100 мянган төгрөгийн тэтгэмж, цахилгаан дулааны хөнгөлөлтийг шууд зогсооно гэсэн мэдээллийг няцаав. Коронавирусын нөхцөл байдал цаашид хүнд хэвээр байвал төсвийн тодотгол хийх замаар хөнгөлөлт урамшууллыг үргэлжлүүлэх асуудлыг ярих юм байна.

Shuud.mn
Сонин хачин
Асуулт:
уг нь Засаг мэдэх ажил баймаар юм? төсөв бол УИХ-р орох л асуудал баймаар юм Ерөнхийлөгчид энэ асуудал хамаагүйл баймаар юм????
2021-06-12
Арай гэж хүчээр 7 хоног барих юм бна л даа
2021-06-12