Наадмаа хойшлуулж, намартаа бэлдье
2021-06-21

 

Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол нэмэгдсээр байна. Өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 2 мянга давж, нас баралт 10-аас буурахгүй байгаа. Тодруулбал, өчигдөр 2400 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 93 557 боллоо. Харамсалтай нь халдварын улмаас 58-93 насны 11 хүн нас барлаа. Цаашид ч нэмэгдэж, өдөрт 4000 тохиолдол илрэх магадлалтайг эрүүл мэндийн байгууллагаас сануулж буй.

 

Хэдийгээр УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл зургадугаар сарын 15-наас халдварын тохиолдол буурна гэсэн тооцоолол гаргасан ч бодит байдал судалгаа хоёр зөрсөн.

 

Манай улсад халдварын эхний зөөвөрлөгдсөн тохиолдол 2020 оны гуравдугаар сард бүртгэгдсэн. Харин дотоодын халдвар 2020 оны арваннэгдүгээр сард бүртгэгдсэн. Дотоодын халдвар бүртгэгдсэн цагаас эхлэн дөрвөн удаагийн хатуу хөл хорио тогтоогоод байгаа. Вакцижуулалт хоёрдугаар сард эхэлсэн. Засгийн газраас “ковидгүй зуны төлөө” уриалга гаргаж, дөрөв, тавдугаар сарыг дархлаажуулалтын сар болгон зарласан. Өөрөөр хэлбэл, манай улс иргэдээ дархлаажуулж эхэлсээр, даруй дөрвөн сарын хугацаа өнгөрчээ. Улсын хэмжээнд дархлаажуулалтын хувь өндөр байна. Гэтэл дархлаажуулалтын үр дүнг өнөөг болтол гарахгүй л байна.

 

Зургадугаар сар гарсаар өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол эрс нэмэгдсэн. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль, Ерөнхийлөгч Х.Баттулгын тараасан шагнал, урамшуулал, түүнийг дагасан бөөгнөрөл байв.

 

  • Зургадугаар сарын 18-нд 2736 шинэ тохиолдол бүртгэгдэж, 11 хүн нас барсан

  • Зургадугаар сарын 19-нд  2635 шинэ тохиолдол бүртгэгдэж, 14 хүн нас барсан

  • Зургадугаар сарын 20-нд  2400 шинэ тохиолдол бүртгэгдэж, 11 хүн нас барсан

 

Халдварын тохиолдол олширч, нас баралт нэмэгдэж буй энэ хугацаанд УИХ, Засгийн газраас Ардын хувьсгалын 100 жилийн ойг цахимаар тэмдэглэх шийдвэр гаргаад буй. Харин энэ шийдвэрийг спортын холбоод эсэргүйцэж, баяр наадмыг хойшлуулах, эсвэл нэг өдөр нэгэн зэрэг улс орон даяар наадмаа  тэмдэглэх хүсэлт хүргүүлээд байгаа. Уг хүсэлтийг Засгийн газар хүлээж авах эсэх нь өнөөг болтол тодорхойгүй  байна. Засгийн газраас үндэсний их баяр, наадмыг цахимаар тэмдэглэх, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж буй юм. Харин УОК-ийн дэргэдэх эрдэмтдийн багаас хөл хориог тогтоох зайлшгүй шаардлагатай гэх саналаа УОК-т хүргүүлжээ. УОК, болон Засгийн газрын хуралдаанаар уг асуудал шийдвэрлэгдэнэ. 

 

Улсын баяр, наадмаа хойшлуулж, намартаа бэлдэхгүй бол нөхцөл байдал хүндэрсээр л байна. Дэлхийн улс орнуудын туршлагыг судалж, дархлаажуулалтын ажлаа үр дүнтэй зохион байгуулахгүй бол халдвар хэзээ болтол үргэлжлэхийг хэн ч тааварлашгүй. 

 

М.Насан 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ter tsahimaar uzuuleh hamag yumiig chin heseg buleg humuusiin buugnurul uusch baij l zohion baigyyldag yum,ter humuustee buun ersdel.bitgii zuvhun uursdiiguu bod.ygaasaa tsahim naadmiig ch bolih heregtei
2021-06-21
Зочин:
цахимаар явуулахыг дэмжиж байна. Хүмүүс гэр гэртээ л наадамдана шүү дээ
2021-06-21
Иргэн:
Наадамдаж наадамдачихаад өвөл нь өвс тэжээл өгөөч гээд нус нулимсатайгаа холилдоод байв аа.
2021-06-21
хөл хорих хэрэгтэй:
өөрсдөө өвчин авахгүй юм шиг л байх юм байдал үнэхээр хэцүү байна , гудамжинд унах дээрээ тулах гээд байна
2021-06-21
битгии солиор:
НААДМАА ҮЗЭХ НЬ ҮЗИИ, ХУЖААНУУД НЬ ХӨЕӨӨГӨӨ ХУРААНА БИЗ, МАЛЧИД ӨӨРИИН ХУВИИН МАЛАА ТЭЖЭЭХ ӨВСӨӨ ӨӨРСДӨӨ Л БЭЛДЭНЭ БИЗ, БИДЭНД ЯМАР ХАМАА БАЙНАА, ЗАГАС ТЭЖЭЭДЭГ ХҮН ЗАГАСНЫ ХООЛОО УЛСААР БЭЛДҮҮЛЭН ҮҮ МАЛАА,
2021-06-21
Irgen:
Ard olnooroo ene jil naadam yarihaa bolicgooye.buhchyyd urlagiin gesen hymyys l yr shimiig ne hyrtej hetevchee zuzaaldag bizdee.tyr zasgaas Baatar geh metiin hymyyst heden terbumaar ne mungu ugunu.iim zohion baiguulaltai lui ar baij bolohgyiee.uvchin zovlongoosoo salah heregtei.naadam alga bolohgyiee
2021-06-21