"Дельта плюс" шинэ штаммын халдварлах чадвар илүү өндөр
2021-06-24

Энэ долоо хоногийн эхээр Энэтхэгт дахин нэг вирусийн штамм илэрч, үүгээр халдварласан хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. 

Энэтхэгт "дельта плюс" хувилбарын 22 тохиолдол илэрчээ

Энэтхэгт илэрсэн коронавирусийн шинэ хувилблар нь илүү халдварлах чадвартай талаар Энэтхэгийн анагаах ухааны хүрээлэнгийн захирал Рандип Гулеригаас авсан эх сурвалжтайгаар India Today мэдээлжээ. Эрдэмтний өгүүлснээр, дельта плюс хувилбарын халдвар авсан хүний хажуугаар амны хаалтгүй зөрж өнгөрөхөд л мутацилагдсан вирусийн халдвар авах эрсдэлтэй гэнэ. 

 

Мэргэжилтнүүд анхааруулснаар, дельта плюс хувилбар нь эсрэг биетүүдэд тэсвэртэй, дархлааг эсэргүүцэх чадвартай гэнэ. Вирусийн энэ хувилбарын эсрэг вакцин хэр үр дүнтэйг Энэтхэгийн эрдэмтэд тодруулахаар ажиллаж байгаа гэнэ.

 

COVID-19: Дельта хувилбарын гол аюулыг нэрлэжээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин