Г.Занданшатар: Төрийн албанд эрс шинэчлэл хийнэ
2021-08-25
Гэрэл зургийг MPA.mn

Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуулийн төсөл болон Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж байгаа.

 

 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлж эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэхээр “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Тус тогтоолын хүрээнд 31 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас 12 хуулийг Улсын Их Хурал хэлэлцэн батлаад байгаа юм. Төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албыг төгөлдөржүүлэх, төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх, чадахуйн зарчимд суурилж төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулдаг байх шаардлага үүссэн. Үүнтэй холбоотой  Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгууллаа. н боловсруулалтын явцтай танилцах уулзалтад оролцлоо.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

 

-Төрийн албаны эрс шинэчлэл бол улс хөгжихийн үндэс. Ард түмэн бидэнд үнэмлэхүй итгэл үзүүлсэн, бид илүү их зүтгэлээр хариулах ёстой.    Төрийн алба нь ард түмэнд үйлчилдэг байх Үндсэн хуулийн үзэл санааны дагуу төрийн албыг өөрчлөн зохион байгуулах шаардлага үүссэн. Өнгөрсөн 100 жилийн нийгмийн байгууллын өөрчлөлтийн явцад ард иргэдэдээ үйлчлэх төрийн үндсэн зарчим задарч, төрийн дунд, доод шатанд ёс зүйгүй, сахилга хариуцлагагүй байдал газар авсан талаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн явцад олон нийтээс ихээхэн шүүмжлэл ирж, тодорхой санал санаачилгууд гарч байсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх анхдугаар Зөвлөлдөх санал асуулгаас төрийн албаны сахилга, хариуцлагыг сайжруулах шаардлагатай гэдэг дүгнэлт гарсан.

 

 

Төрийн чадварлаг албыг бүрдүүлэхийн тулд сонгон шалгаруулалтаар шилдгүүдийг олох ёстой ч өнөөдрийг хүртэл Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулж буй сонгон шалгаруулалтууд нь хангалтгүй, хатуухан хэлэхэд нэрийн төдий болж ирсэн гэдэг шүүмжлэл, гомдлыг олон нийтээс хаягладаг. Их, дээд сургуулиас шилдэг оюутан, суралцагчдыг сонгон, шалгаруулж, бодлогоор мэргэшүүлэн бэлтгэж, боловсруулдаг, улмаар чадахуйд суурилсан зарчмаар дэвшүүлэн ажиллуулснаар “Төр төмбөг, ёс ёмбогор” хэмээх үзэл санаа бүхий Азийн эрх зүй хэрэгжих боломжтой. Ийм үзэл санаа, арга зарчим хэрэгжүүлж буй Азийн өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг бусад улс оронд хэрэгжүүлж байгаа жишээг дурдав. Иймээс Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хуулийн үр дүнд Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаа шинэ шатанд гарах учиртай. 

 

Энэ бүхний үр дүнд ард түмэндээ үйлчилдэг, төрийн төлөө зүтгэдэг, улс орны хөгжлийн үндэс болдог төрийн алба, төрийн албан хаагчидтай болох зорилготой гэв. “Төрийн албаны реформ нь улсын хөгжлийн суурь гэдгийг ухамсарлаж, бодлогын дорвитой өөрчлөлтийг хийж, шинэчлэл хэрэгжүүлэхээр ажиллаарай. 

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат:

 

Салбар, ажил мэргэжлийн чиглэлээр ёс зүйн дүрэм хангалттай байдаг хэдий ч түүнийг мөрдүүлэх, хэвшүүлэх, баримтлах нэгдсэн удирдлага, зохион байгуулалт байдаггүй. Төрийн албаны бүх түвшинд ёс зүй, хариуцлагын арга хэмжээний үр нөлөө багатай, мөрдүүлэх зохицуулалт сул байгаа учир ёс зүй, сахилгын асуудлыг нийтлэг байдлаар, нэгдмэл байдлаар зохицуулсан ерөнхий хуультай болох шаардлагатай.    Иймд төрийн албанд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албан хаагч нь ард түмэндээ үйлчилж, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн, чин үнэнчээр ажиллах эрхэм зорилгоо ухамсарлаж, ажил үүргээ гүйцэтгэхдээ хуулиар тогтоосон ёс зүйн хэм хэмжээ, шаардлагыг чандлан биелүүлэх үнэт зүйлс, соёлыг төлөвшүүлж, төрийн албан хаагчийг ёс зүйн зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн алдаатай үйл ажиллагаанд зохих хариуцлага хүлээлгэх замаар төрд итгэх ард түмний итгэлийг бэхжүүлэх хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуулийн төслийг боловсруулсан.

 

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг:

 

-Төрийн албаны бодлогын шинэтгэл, түүний хэрэгжүүлэх чиглэлээр Улсын Их Хурлын түвшинд анхаарал хандуулан, ажил хэрэгчээр хандаж байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн талаарх анхдугаар Зөвлөлдөх санал асуулга болон бусад төрлийн асуулга, судалгаагаар өндөр давтамжтай гарч ирсэн асуудал бол санхүүжилт шаардахгүй шийдэж болох шударга ёсны хүсэмжлэл, төрийн албанд хариуцлагатай, ёс зүйтэй ажилтнуудыг ажиллуулах хүсэлт байсан. Олон нийтийн хүсэмжлэл болон бүрдээд буй нөхцөл байдалд үндэслэн Төрийн албаны зөвлөлийн зүгээс олон улсын сайн жишигт нийцүүлэх зорилгоор идэвхтэй хамтран ажиллана.  Монгол Улсад 4147 төрийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. Нийт төрийн албан хаагчдын 32 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол удирдах албан тушаалын 7 хувьд эмэгтэйчүүд ажиллаж байгаа. Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хуулийн төслийн үндсэн концепц нь оюуны өндөр чадавхтай, цогц чадамжтай, бүтээмж өндөртэй, нарийн мэргэжил, мэргэшилтэй, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг сонгон шалгаруулж авах гэж тодорхойлогдсон. Төрийн албаны зөвлөл төрийн албаны хүний нөөцөд 8000 гаруй бүртгээд байгаа, энэ нөөцийг хувийн хэвшлийн байгууллагууд ч ашиглах, хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж ирсэн гэдгийг хэллээ. Тиймээс энэ чиглэлийн харилцааг зохицуулах шаардлага бий. 

 

  УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

 

Аливаа хууль тогтоомжийг хэрэгжүүлэх шатанд хяналт тавьдаг, гарцаагүй хэрэгждэг байх механизмыг бүрдүүлэхгүй бол бодлогын түвшинд хийсэн шийдэл, шинэчлэл, дэвшил д дунд шатандаа “нурж, гацаж”, тэдгээрт хариуцлага тооцдог систес байхгүй учраас өнөөдрийн байдалд хүрээд байгааг сануулж, төслийн боловсруулалтдаа эдгээрийг онцгой анхаарах ёстой. Төрийн албаны сонгон шалгаруулалтдаа боловсрол, ур чадварын шалгаруулалтаас гадна хувь хүний төлөвшил, хандлагыг чухалчилж авч үзэх шаардлагын

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

 

Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг хуулиар тодорхойлж, үүнд оногдуулах хариуцлагыг тодорхой болгож буйгаараа эдгээр төслүүд тун чухал ач холбогдолтойг хэлж тэмдэглэж байлаа. Үүн дээр хувь албан хаагч төрийн албаны нэр хүндийг сэвтүүллээ, хариуцлага хүлээх ёстой хэмээн үзсэн тохиолдолд холбогдох зохицуулалтыг тусгах шаардлагтай.  Сонгон шалгаруулалтад хүйсийн тэгш эрхийг хангах, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн үзэл санаанд нийцүүлэх зохицуулалтуудыг тусгахад төсөл боловсруулахдаа анхаарч ажиллаарай. 

 

 

Н.Нягт 

 

 

Shuud.mn
Сонин хачин
мгл:
чааваасдаа энэ амьтад тэгээд ториин албыг сайжруулах юм биздээ???? оорсдоо,чирж ирсэн амьтад нь л ториин албыг завааруулаад байгаашдээ!!!
2021-08-29
Иргэн:
Эхлээд намаа төрөөс салга даа
2021-08-28
Харах өнцөг:
Төрийн алба улс төрийн албанд жендер гэдэг юм аа болих хэрэгтэй. Биений хүчтэй өрсөлдүүлэх гэж байгаа биш толгой оюун ухаанаараа өрсөлдөнө. Тархинд эр эм гэсэн ялгаа байхгүй шүү дээ. Жендэр нэрээр чадваргүй хэдэн сайд хүүхэн хүртэл шахаад нөгөөдүүл нь самбарч байна.Сайд гишүүдээсээ эхлээд Дээгүүрээ ийм байхад доошоо бол бүр тодорхой биздээ.
2021-08-28
Үзэл бодол:
Яг тийм. Мөн төрийн алба улс төрийн албанд жендер гэдэг юм аа болих хэрэгтэй. Биений хүчтэй өрсөлдүүлэх гэж байгаа биш толгой оюун ухаанаараа өрсөлдөнө. Тархинд эр эм гэсэн ялгаа байхгүй шүү дээ. Жендэр нэрээр чадваргүй хэдэн сайд хүүхэн хүртэл шахаад нөгөөдүүл нь самбарч байна.
2021-08-28
zochin:
МАН өөрсдөөсөө дээрээсээ л эхлэх хэрэгтэй дээ.Та нарын шахаас төрийн бүх албанд аалзны тор лугаа хэрсэн байгаа...
2021-08-28
Монгол улсын иргэн:
Шинэчлэл хийе гэвэл МАН төрийн өндөрлөгөөс зайлцгаах хэрэгтэй гэдгээ ойлгохгүй байна уу Занданшатараа. Та нар монголчуудын итгэлийг уландаа гишгэж монгол улсыг сүйрүүлж байгаагаа мэдэж байгаа биз дээ. Та нар л зайлж байж төрийн алба цэвэршиж монгол улс хөгжинө. Монгол хүмүүс мөн юм бол заылаад өгөөч МАН.
2021-08-26
Ш.Баярсайхан:
ТЭНЭГИЙН ДОТОР УУЖУУ Энэ үнэхээр өөрчлөлт хийнэ гэвэл өөрөөсөө эхлэх болно. Тэгэхээр насаараа шоронд суух ялтай хүн эрс шинэчлэл хийнэ гэж байхгүй. ЭНЭ ОГТ ЧАДАХГҮЙ. Сая шоронгоос гарсан хүмүүсийг л татан авах гэж байгаа болов уу. Орон гаран түүнийгээ л ярьж байгаа юм
2021-08-26
Ш.Баярсайхан:
Энэ үнэхээр ТЭНЭГ хүн, өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх болно. Насаараа шоронд суух ялтай хүн эрс шинэчлэл хийнэ гэж байхгүй. ОГТ ЧАДАХГҮЙ. Сая шоронгоос гарсан хүмүүсийг л татан авах гэж байгаа. Орон гаран түүнийгээ л ярьж байгаа юм
2021-08-26
zochin:
УИХ өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Дагаж далдаганасан юмнуудаа дарга болгож Төрийн албанд хөндлөнгөөс оролцохоо болихоос эхлэх хэрэгтэй. Ядаж одоо байгаа агентлагын дарга, бусад дарга сэтэртэй хүмүүс нь хуульд бэлээхэн заацан байгаа шаардлагаа хангаж байна уу гэдэгт хяналт хийгээд ил тод тавьчих л даа. Тэрнээс эхэлчих л дээ. Чадахгүй байж жирийн төрийн албан хаагч нарлуу битгий ингэж дайрв Доод дунд шат гэнээ тэнд та нарын нэр дор тавигдсан нөхдүүд л будилуулж бусниулж байгаа. Хариуцлага алдсан төрийн албан хаагчдыг халж хариуцлага тооцлоо шүүх дээр очоод унана нотлох баримт шаардана тэгээд буцааж ажилд томилох шийдвэр гарна. ажил дээр архи уусан хүнийг бичлэг хий согтууг нь замын цагдаа шиг үлээлгэх үү.
2021-08-26
Яг
2021-08-25
ЭНЭ ЛУЙВАРЧИНД ТӨРД ОРУУЛЖ ЧАДААГҮЙ ҮЛДСЭН АХ ДҮҮС БГАА Л ХЭРЭГ ДЭЭ!
2021-08-25
Ард:
УЛСАД АЖИЛЛААГҮЙ НЯЛХ САЙД ОХИН,УЛСАД АЖИЛЛААГҮЙ ҮҮРГЭВЧТЭЙ АЯЛАГЧ ЭЛЧИН САЙД, АВИЛГА АРЫН ХААЛГААР АЛБАН ТУШААЛ СЭЛГЭН ТОМИЛОГДСОН БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧ НАРАА Л БОЛЬЧИХООЧ. ЭНЭ ЧИНЬ ТӨРИЙН АЛБАНЫ ЖУРАМ ДҮРЭМ ҮҮ??????
2021-08-25
Үзэл бодол:
Яг тийм. Мөн төрийн алба улс төрийн албанд жендер гэдэг юм аа болих хэрэгтэй. Биений хүчтэй өрсөлдүүлэх гэж байгаа биш толгой оюун ухаанаараа өрсөлдөнө. Тархинд эр эм гэсэн ялгаа байхгүй шүү дээ. Жендэр нэрээр чадваргүй хэдэн сайд хүүхэн хүртэл шахаад нөгөөдүүл нь самбарч байна.
aмгалан:
Их хурал ямарч хууль батлаад хэрэггүй шүү дээ.Нэг агентлагийн дэд дарга бичиг явуулаад хууль бус юмыг улсын хилээр оруулаад байхаар хуулийн хэрэг байна. Төрийн албаны шинэчлэл хууль мөрдөхөөс эхлэнэ.Өөрийгөө бүхнээс дээгүүр гэж бодсон дарга нарыг зайлуулахаас, төрийн албыг мөнгө гэж хардаг хүмүүсийг холдуулахаас төрийн алба ашиг хонжооний байгууллага биш зүгээр л үйлчилгээний байгууллага гэж үзэхээс эхлэнэ. Төрийн албанд нам дагаж биш мэдлэг чадвар сэтгэл гаргасан нь очдог болсон үед хөгжинө. Төрийн албаны дарга нар гаргаж буй тоог уншдаг судладаг дахин давтан олон төрлийн тоог авдагүй нэгдсэн нэг мэдээлэлтэй болсон үед хөгжинө.
2021-08-25
Nam bus irgen:
30-n jil yarilaa. Ene neg surjin uria loozongoo boliosoi. Zugeer l ajlaa hiitsgee.
2021-08-25
жгавурав:
ЧАДАХГҮЙ ЭЭ ЭД НАР. Нам нь цүнх баригчдыгаа ажилтай болгож бхад эд нар худлаа юм яриад л. Онигоо. Тэр Аюурсайхан гэдэг нөхөр энд тэнд өөрийн хүмүүсийг томилдог гэсэн яриа гараад л бгаа шүү.
2021-08-25
зочин:
эрхлэгч нар ѳѳрсдийнхѳѳ хүмүүсийг бүрдүүлээд архидаад байдагийг юу гэхэв илүү дутуу мѳнгѳ татна
2021-08-25
зочин:
эрхлэгч нар ѳѳрсдийнхѳѳ хүмүүсийг бүрдүүлээд архидаад байдагийг юу гэхэв илүү дутуу мѳнгѳ татна
2021-08-25
irgen:
CHADVARGUI AH DUU AMRAG SADANGAA TURIIN ALBAND HAMGIIN UKH CHIHDEG 2 HUN IIM YUM YARIHAAR YAMAR SHINECHLEL HIIGDEHEV DEE, KKK
2021-08-25
Шинэчлэнэ, сэргээнэ, хөгжүүлнэ гэсэн нэг л их лоозон дэвшүүлсэн юмнууд. Нэр дээрээ 200 км зам ч бариулчихаж чадахгүй байж. Үхсэний нь эрс шинэчлэх. Юу ч чадахгүй амьсгаанууд
2021-08-25
Шшш зайлуул нөгөө л 30 жил ярьснаа л давтаад хуцаад сууна уу? Энэ гахай хоншоорт чааваас.
2021-08-25
Өөрөөсөө эхлэх хэрэгтэй.
2021-08-25
ЗАНДАН ДАРГАА 30 ЖИЛ ӨНГӨРЛӨӨ:
32 ЖИЛ ЭРС ШИНЭЧЛЭНЭ, ЭРС ӨӨРЧЛӨЛТ ХИЙНЭ, ЭРСЛЭН БОСНО, ЭРС ШИЙДЭМГИЙ АРГА ХЭМЖЭЭ АВНА ГЭЖ ХУДАР ЯРИЖ ХУРАЛ ХУЙ, УУЛЗАЛТ СЕМИНАР,ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ.30 ЖИЛ ХҮЛЭЭЛЭЭ... ЮҮҮ Ч ӨӨРЧЛӨӨГҮЙ ЭЭ...
2021-08-25
Яг
ЗАНДАН ДАРГАА 30 ЖИЛ ӨНГӨРЛӨӨ:
32 ЖИЛ ЭРС ШИНЭЧЛЭНЭ, ЭРС ӨӨРЧЛӨЛТ ХИЙНЭ, ЭРСЛЭН БОСНО, ЭРС ШИЙДЭМГИЙ АРГА ХЭМЖЭЭ АВНА ГЭЖ ХУДАР ЯРИЖ ХУРАЛ ХУЙ, УУЛЗАЛТ СЕМИНАР,ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ.30 ЖИЛ ХҮЛЭЭЛЭЭ... ЮҮҮ Ч ӨӨРЧЛӨӨГҮЙ ЭЭ...
2021-08-25
иргэн:
Төрийн албанд хууль хэрэгждэг болох асуудал бол ердөө 10 аад сайд 30 орчим агентлагийн дарга буюу 50 хүрэхгүй хүний л хүрээнд шийдчиж болох асуудал шүү дээ. Нэгэндээ зарчимч хууль ёсны шаардлагаа тавиад явчихад л доошоо ямар ч асуудал байхгүй. Шатыг доороос нь биш дээрээс нь доош хөөж цэвэрлэдэг шүү дээ гэтэл ийм улс төрийн хүсэл эрмэлзлэл байхгүй сошилоор олон нийтийн тархийг угаахад хамаг хүч найдлагаа тавьж байгаа нь харамсмаар.
2021-08-25
зочин:
Төрийн алба төрлийн. алба болсонг ахиад. улам уран аргаар бэхжүүлэхнэ. Цахимд. орсон хиймэл оюун ухаан гээд амьгүй мэдээлэлээр хаацайлах хүний эрх чөлөөг боогдуулах зүйл болж бид орчин үеийн хөгжилд булт үсэрсэн. гээд тэнгэрт заларах биз.
2021-08-25
Oorsdoo tsynh barigchidaa torin alband bitgii chih, oorsdoosoo ehel
2021-08-25
АРД ТҮМЭН:
ЭРС ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ, ЭРС ӨӨРЧЛӨЛТ ХИЙНЭ,ШИЙДЮЭРТЭЙ АРГА ХЭМЖЭЭ АВНА. ЭДГЭЭР ҮГС СҮҮЛИЙН ҮЕД СУМЬЯАК, ХҮҮК, ОЮУК, АМАРААК НАРЫН АМНААС ГАРААД УДАЖ БАЙНА ДА.ӨӨРЧЛӨГДСӨН ЗҮЙЛГҮЙ, ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ЭНЭ АЛБАН ТУШААЛД ЭДГЭЭР ЭРХЭМҮҮД ИРЭХДЭЭ ЗАМДАА ТААРСАН ХЭДЭН НӨХДИЙГ ШОРОНЛУУ ИЛГЭЭСЭН.ӨӨРЧЛӨГДСӨН ЗҮЙЛ НЬ ТЭДГЭЭР ХҮМҮҮС БҮГД ШОРОНГООС ГАРЧ ЭНЭ ЭРХЭМҮҮД ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛТАЙ БОЛЛОО. ЮУ Ч ХИЙСЭНГҮЙ.
2021-08-25
Zandanshataraa uuruusuu ehel
2021-08-25
Насаа:
Авилгач Сайдуудаасаа эхлэ мал минь
2021-08-25