Э.Содномпилжээд 120 сая, дасгалжуулагч Д.Баттулгад 60 сая төгрөг олгоно
2021-09-22

"ТОКИО 2020" зуны Паралимпын наадмын пауэрлифтингийн 107 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ алтан медаль хүртэж, паралимпын аварга болсон билээ. Тэрбээр 245 кг-ын жингийн амжилтаараа Паралимпын наадмын дээд амжилтыг тогтоож, алтан медалийн эзэн болсон юм.

 

 

Түүний энэхүү амжилтыг үнэлж, 120 сая төгрөг олгох шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Мөн түүний  дасгалжуулагч Д.Баттулгад 60 сая төгрөг олгохоор болжээ.

 

Б.Хэрлэн

 

 

Shuud.mn
Сонин хачин