УИХ-ын чуулганы хуралдаан хаалттай горимд шилжлээ
2021-10-15

 

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн  хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. Тус хууль 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. 

 

Үргэлжлүүлэн  “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2021 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Улсын нууцтай холбоотой тус төслийг хаалттай хэлэлцэх юм.

Shuud.mn
Сонин хачин