COVID-19: Москва хотод хязгаарлалтууд үйлчилж эхэллээ
2021-10-25

ОХУ-ын нийслэл Москва хотод 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ээлжит хязгаарлалтууд үйлчилж эхэлж байгаа талаар Регнум агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хязгаарлалтын үед ахмад настнууд болон архаг хууч өвчинтэй хүмүүс гэрээсээ гарахгүй, ажил олгогчид ажилтнуудынхаа 30-аас доошгүй хувийг цахимаар ажиллуулах үүрэг хүлээсэн байна. Харин дунд сургуулиудын сурагчдыг амраажээ. 

 

ОХУ даяар энэ сарын 28-наас 11 дүгээр сарын долооныг дуустал ажлын бус өдрүүд болгон зарласан юм. Энэ хугацаанд коронавирусийн дельта штаммын далд үеийг илрүүлнэ гэж тооцож байгаа аж. Түүнчлэн 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын долооны хооронд тээврийн хэрэгсэлд амны хаалт зүүж байга эсэхийг шалгах хянагчдын тоог гурав дахин нэмэгдүүлэхээр болжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин