Япон Өмнөд Солонгост эсэргүүцэл илэрхийлэв
2021-11-17

Япон, Өмнөд Солонгосын хоорондын газар нутгийн маргаантай байдаг Япон тэнгис дэх Такэсима арлууд дээр БНСУ-ын Цагдаагийн газрын дарга очсонтой холбоотойгоор Токио Сөүлд эсэргүүцэл илэрхийлжээ. Энэ талаар лхагва гарагт Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга  Хироказу Мацуно мэдэгдсэн байна.

 

"Бид Өмнөд Солонгосын талд энэ айлчлалыг зогсоох шаардлага тавьсны дараа эсэргүүцлээ илэрхийлсэн" хэмээн Хироказу Мацуно мэдэгджээ. Өмнөд Солонгосын өндөр албан тушаалтан Такэсима арал дээр очсонд "ихээхэн харамсаж байгаа", учир нь энэ арлууд "Японы нутаг дэвсгэр" хэмээн Мацуно цохон тэмдэглэжээ. 

 

Япон тэнгист орших Такэсима арлууд  нь Япон, Өмнөд Солонгосын маргаантай газар нутаг юм. Япон улс 1905 онд Японы эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтсан энэ газар нутгийг Өмнөд Солонгос хууль бусаар эзэлсэн гэж үздэг бол Өмнөд Солонгос энэхүү арлуудыг үргэлж л Солонгосын бүрэлдэхүүнд байсан гэж баталдаг. Одоо энэ арлыг Өмнөд Солонгосын арми хяналтдаа байлгадаг юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-18