Герман шинэ канцлертай болов
2021-12-09

Германы Социал-демократ намын дарга Олаф Шольцийг ХБНГУ-ын шинэ канцлераар албан ёсоор сонголоо. Энэ талаар DW агентлаг мэдээлсэн байна. 

 

ХБНГУ-ын хуулийн дагуу канцлерыг нууц санал хураалтаар сонгодог бөгөөд Шольцын төлөө парламентын доод танхимын 736 гишүүнээс 395 нь саналаа өгчээ. Ийнхүү олонхын санал авсан Олаф Шольц ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайертай уулзаж, дараа нь парламентад тангараг өргөсөн байна. 

 

Ингэснээр 16 жил төр удирдсан Ангела Меркелийн эрх мэдэл дуусгавар болж байгаа юм. Меркелийг үдэх ёслол ийнхүү албан ёсоор ажлаа хүлээлгэж өгөхөөс өмнө, 12 дугаар сарын хоёрны өдөр болсон. Энэ ёслолд Меркелийг төр барьж байх үед ажиллаж байсан 52 сайд болон бусад хамтран зүтгэгчид гээд нийт 200 хүн уригдсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин