Тайвань Никарагуад үзүүлэх тусламжийн хөтөлбөрөө нэн даруй зогсоов
2021-12-10

Никарагуа улс Тайваниас дипломат харилцаагаа таслахаар шийдсэнтэй холбоотойгоор Никарагуад тусламж үзүүлэх, хамтран ажиллах бүхий л хөтөлбөрөө нэн даруй зогсоохоор Тайванийн эрх баригчид шийджээ. Энэ талаар Тайванийн Гадаад харилцааны яамны баасан гарагт гаргасан мэдэгдэлд өгүүлсэн байна. 

 

"2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс Никарагуа улс Тайваньтай харилцахх дипломат харилцаагаа тангаар цуцалсан. Ийм шийдвэр гаргасанд бид гүнээ харамсаж байна" хэмээн Тайванийн Гадаад хэргийн яам мэдэгджээ. Түүнчлэн Никарагуад тусламж үзүүлэх, бусад талаар хамтран ажиллах хөтөлбөрөө нэн даруй зогсоож, нийслэл Манагуа хотоос элчин сайдын яам болон бусад ажилтнуудыг гаргахаар болсноо зарласан байна.

 

Никрагуа улсын Гадаад харилцааны яам Тайваниас дипломат харилцаагаа тасалж, БНХАУ-ыг Хятадын цор ганц хууль ёсны төлөөлөгч гэж хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн юм. Энэ нь Никарагуагийн төлөөлөгчид Хятадын Тяньжинь хотод айлчлах үеэр гарсан шийдвэр аж.

 

Баасан гарагийн өглөө энэ хотод Никарагуагийн төлөөлөгчид БНХАУ-ын Гадаад харилцааны яамны төлөөлөгчидтэй хэлэлцээ хийсэн байна. South China Morning Post сонины мэдээлснээр, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг Никарагуагийн ерөнхийлөгч Даниэль Ортегагийн хүү тэргүүлж байгаа бөгөөд тэрбээр хөрөнгө оруулалт татах зорилготой байгаа гэнэ. 

 

Никарагуа ийнхүү харилцаагаа тасалсан нь Тайванийн хувьд хүнд цохилт болж байгаа юм. Өөрийн газар нутаг гэж үздэг Тайванийг дипломат байдлаар тусгаарлах гэсэн Хятадын оролдлого хүчээ авч байгаа энэ үед Никарагуа ийм алхам хийснээр Тайванийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөг орны тоо 14 болж буурлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Тайвань бол Амөрикийн тэжээвэр өчүүхэн аралд толгой хорогдогч намгийн мэлхий
2021-12-13
Hujaad durgui hun:
Muu hujaa golog chi muu zovoorohgui bla gd yu oorchilogdohu
2021-12-12
Зочин:
Тайвань бол угаасаа л улс биш.
2021-12-12
Hujaad durgui hun:
Muu hujaa golog chi muu zovoorohgui bla gd yu oorchilogdohu