Нарны замыг хэсэгчлэн хаалаа
2022-05-12

Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн хүрээнд Нарны замын асфальтбетон хучилтын ажил хийгдэх болсонтой холбогдуулан хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж байна. 

 

 

• Олимпын гүүрнээс Соёолжийн нүхэн гарц хүртэлх баруунаас зүүн чиглэлийн хөдөлгөөнийг 2022 оны 05 дугаар сарын 11-ний шөнийн 23.59 цагаас эхлэн 2022 оны 05 дугаар сарын 14-ний оройн 22 цаг хүртэл 3 хоногийн хугацаанд,

 

• Соёолжийн нүхэн гарцаас Олимпын гүүр хүртэлх зүүнээс баруун чиглэлийн хөдөлгөөнийг 2022 оны 05 дугаар сарын 15-ны оройн 00 цагаас эхлэн 2022 оны 05 дугаар сарын 18-ны оройн 22 цаг хүртэл 3 хоногийн хугацаанд хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

 

Иймд иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Shuud.mn
Сонин хачин