Дуучин Үүрээгийн анхны бие даасан тоглолт болоход гурван хоног үлдлээ
2022-09-06

 

"Чиний хайранд", "Чамайгаа санахаар", "Чамайгаа оллоо" зэрэг олон сайхан дуугаараа үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин Үүрээ буюу М.Үүрцайх урлагаас нэг хэсэг хөндийрсөн ч эргэн ирээд буй. Өмнө нь дан хамтлаг дуучидтай хамтран дуулж уран бүтээл гаргаж байсан бол энэ удаад бие даасан уран бүтээлүүдээ гаргаж эхэлсэн билээ. 

 

Хамгийн анхны бие даасан “Дурсамж амьдрал” хэмээх тоглолтоо энэ сарын 09-ны баасан гарагт "UG раlасе"-д хийж, фенүүдтэйгээ нэгэн үдшийг өнгөрөөх гэж байна.

 

 

Түүний тоглолтын хамгийн сонирхолтой хэсэг нь залуусын дунд хит болж чихэнд нь хоногшсон олон дууг дуулахаас гадна Үүрээг дэмждэг уран бүтээлчид түүний тоглолтод хамгийн хит болсон  дуунуудаар үзэгчдийн сонорыг мялаах юм.

 

Мөн тоглолтод "Guys" хамтлагийн Tөгсбаяр,  Хар Тас,  Ice Top,  MonTa Rep,  Digital,  Snep,  AXCEGL ,  Roditel,  Мөнхбат зэрэг хамтлаг, дуучид оролцохоор болжээ. 

 

 

Дуучин Үүрээгийн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа:

Арван жилийн хүүхэд байхаасаа л дуулж эхэлсэн. Одоо ингээд өөрийгөө харахад зөндөө л юм хийсэн байна. Сагс, хөлбөмбөг гээд л урлаг спортыг хослуулаад явдаг байлаа. Урлагийн үзлэгтээ энэтхэг хэл мэдэхгүй хэр нь кассетэнд сонсголоороо сурснаа дуулдаг, идэвхтэй охин байсан.

 

Хичээлээ тараад сургуулийн арын хөлбөмбөгийн талбайд их тоглоно. Бас дүү нараа их хардаг байлаа. Айлын том байсан учир гэрээ цэвэрлэнэ. Гуравдугаар ангидаа хоол хийж сурсан. Ер нь тэр үед тийм л байлаа шүү дээ. Бидний аав ээж, эмээ өвөө нарын хүмүүжил сайн байсан байгаа юм. Хүүхдүүдийг ер зүгээр суулгадаггүй. Гэр орон цэвэрлэх ч гэсэн ажил шүү дээ.

 

1999-2000 оны хооронд, найм есдүгээр ангид байхдаа юм уу даа. Хамгийн анх "Сарнай цэцэг” дууг дуулж байлаа. Түүний дараа Axе хамтлагийн залуустай хамтраад "Чиний амьдралд би” дуунд ажилласан. Одоо ч хүмүүсийн сонсох дуртай дууны нэг хэвээр байгаа. Хүмүүс тухайн уран бүтээлийн клипийг нь үзчихээд шоолоод л байдаг юм. Надад бол дурсамжтай гоё байдаг. 

 

 

Хайрын сэдэвтэй олон сайхан уран бүтээлээрээ сонсогчдынхоо сонорыг мялааж, өөрийн гэсэн орон зайгаа хэдийнэ бүрдүүлсэн дуучин Үүрээ дахин тайзнаа гарч үзэгч фенүүдээ баярлуулах өдөр ойртож байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин