Ассошейтед Пресс: Польшид унасан пуужинг Украин хөөргөсөн
2022-11-16

Мягмар гарагт Польшийн нутаг дэвсгэрт Оросын пуужин унаж, хоёр хүний аминд хүрсэн гэх мэдээлэл гарсан. Энэ пуужин нь Оросынх биш гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдсэн бол Польшийн тал "пуужинг аль улс хөөргөснийг нотлох баримт байхгүй" хэмээсэн юм. Харин Ассошейтед пресс агентлаг Польшид унасан пуужин Украиных гэж нэрээ нууцалсан эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулжээ.

 

Тодруулбал, Украинчууд Оросын пуужинг сөнөөхийн тулд пуужин хөөргөсөн нь Польшид унасан гэж Ассошейтед пресс агентлаг Америкийн гурван албан тушаалтнаас авсан эх сурвалжтайгаар мэдээлсэн байна. Эх сурвалжууд энэ асуудлыг олон нийтийн өмнө ярих эрхгүй тул нэрээ нууцалсан гэж Ассошейтед пресс агентлаг онцолжээ. 

 

Энд дуулгахад, 11 дүгээр сарын 15-ны өдөр Оросын арми өргөн цар хүрээтэй пуужингийн цохилтыг Украины эрчим хүчний дэд бүтцэд өгсөн юм. Үүний дараа Украинтай залгаа хилээс холгүйхэн орших Польшийн нутагт пуужин унан дэлбэрч, хоёр хүн амиа алдсан талаар хэвлэлүүд мэдээлж байв.

 

Дуда: Польшид унасан пуужинг хэн хөөргөснийг батлах баримт бидэнд алга

Оросын пуужингууд Польшийн нутагт унаж, хоёр хүн амиа алджээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин