"Пиноккио" Оскар гардлаа
2023-03-13

АНУ-ын Кино урлагийн академийн "Оскар" шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хотын Долби театрт үргэлжилж, шилдгүүдийг тодруулсаар байна. Өмнө нь шилдэг эрэгтэй, эмэгтэй туслах дүр, баримтат кино зэрэг хэд хэдэн нэр төрлийн ялагчдыг тодруулсан.

 

"Шилдэг анимэйшн кино" нэр төрөлд Гильермо дель Торогийн "Пиноккио" кино Оскар гардлаа. Италийн зохиолч Карл Коллодигийн "Пиноккиогийн адал явдал" үлгэрээс сэдэвлэн бүтээсэн энэ кино өмнө нь "Алтан бөмбөрцөг" хүртсэн юм. 

Энэ төрөлд "Марсель, гуталт хясаа", "Гуталт муур-2: сүүлчийн хүсэл", "Далайн мангас" зэрэг кинонууд нэр дэвшин, Оскарын шагналын төлөө өрсөлджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин