Сирийн нийслэлийн захад ширүүн тулаан болжээ
2012-01-30

Сирийн нийслэл Дамаск хот руу сөрөг хүчний цэргүүд болох Сирийн чөлөөт армийн цэргүүд довтлон хотын дагуул зарим сууринг эзлээд байсан билээ. Тэгвэл Сирийн засгийн газрын цэргүүд танк, их буугаар дэмжүүлэн довтолсоор ширүүн тулааны эцэст сөрөг хүчний цэргүүдийг ухраан хотын захыг хяналтдаа авсан байна. Өчигдрөөс эхэлсэн тулааны улмаас 60 гаруй хүмүүс амиа алджээ. Одоогоор хоёр талын хохирлын тоо хэмжээ бодитоор мэдээлэгдээгүй байна. Олон улсын ажиглагчдын мэдээлж буйгаар Сирийн байдал улам хүндэрч өдөр бүр хэдэн зуугаараа хүмүүс амь үрэгдэж яг Ливи шиг нөхцөл байдалд тулж ирээд байна. Тус улс хэдийнэ иргэний дайны байдалд ороод байна хэмээн мэдээлжээ.
Shuud.mn
Сонин хачин