Насанд хүрээгүй таван хүүхэд хоригдож байна
2012-02-01

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас хяналт тавьж буй эрүүгийн 45 хэрэгт 51 сэжигтэн, яллагдагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 0461-р ангид цагдан хоригдож байгаа ажээ. Үүнээс насанд хүрээнгүй 5, эмэгтэйчүүд 7, 2 сар хүртэл хугцаагаар 27, 8-н сараас дээш хугацаагаар 2 сэжигтэн, яллагдагч цагдан хоригдож байна. Цагдан хоригдож байгаа 51 сэжигтэн, яллагдагчийн 14 нь онц хүнд, 16 нь хүнд, 21 нь хүндэвтэр гэмт хэрэгт, насанд хүрээгүй 5 сэжигтэн, яллагдагч цагдан хоригдож байгаагийн 3 нь хүнд, 2 нь хүндэвтэр гэмт хэрэгт шалгагдаж байна. Дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорууд 14 хоног тутуам цагдан хоригдож буй сэжигтжэн, яллагдагч нартай очиж уулзан, санал хүсэлтийг нь авч шийдвэрлэн ажиллаж байна. УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

Shuud.mn
Сонин хачин