Төсвийн тодотголын анхны хэлэлцүүлгийг хийлээ
2012-02-08

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан болж Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголын анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тодруулбал, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Мөн байнгын хорооны дарга нарыг ажлаас чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ. 14,30 цагаас УИХ-ын байнгын хороод бүгд хуралдаж төсвийн тодотгол болон байнгын хороодын дарга нарын асуудлыг хэлэлцэнэ. Орой чуулганы хуралдаан дахин хуралдаж магадгүй.
Shuud.mn
Сонин хачин