Олимпийн медальтнууд Төрийн дууллаа дуулна
2012-02-21

Лондоны олимпод оролцох тамирчдадаа урам хайрлаж, итгэл өгөх зорилгоор олимпийн медальтнуудаар Төрийн дуулал дуулах гэж байна.   Тухайлбал,З.Ойдов, Ц.Дамдин, Д.Сэрээтэр, Р.Даваадалай, Ц.Дамдин, Н.Түвшинбаяр, О.Гүндэгмаа, П.Сэрдамба, Х.Цагаанбаатар, Э.Бадар-Ууган, Д.Нармандах нар дуулах юм байна. Олимпийн медальт зарим тамирчин олон улсын тэмцээнд оролцож байгаа учир бичлэг нь хараахан дуусаагүй аж. Дуугаа бичүүлсний дараа дүрсжүүлэн, ирэх сард олны хүртээл болгох гэнэ.   Монголын үндэсний Олимпийн хороо, дуу бичлэгийн “New star” студтэй хамтарч энэхүү ажлыг зохион байгуулж байгаа юм байна.   Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин