ҮСХ-ны төлөөлөгчид НҮБ-ын ээлжит чуулганд оролцож байна
2012-02-28

АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдаж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Статистикийн Комиссын ээлжит 43 дугаар чуулганд Үндэсний Статистикийн хорооны дарга С.Мэндсайхан тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Чуулганаар олон улсын статистикийн хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй асуудлуудыг хэлэлцэх бөгөөд анхдугаар хуралдаан “Үл хэмжигдэшгүйг хэмжих нь” сэдвээр явагджээ.   Монгол улс НҮБСК-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлж буй анхны чуулганд оролцож байгаа аж. Энэ үеэр “Нөөцөд суурилсан эдийн засгийн статистикийн Улаанбаатар хотын групп” байгуулах  бэлтгэл уулзалтыг Австрали улсын Статистикийн товчоо болон НҮБ-ын Статистикийн хэлтэстэй хамтран зохион байгуулжээ. Манай санаачлагыг ОХУ, Канад, Норвеги, Нигер зэрэг 10 гаруй улс оролцож, дэмжихээ илэрхийлж, ажил хэрэгч саналууд дэвшүүлэн хамтран ажиллахаар болжээ.   Н.Дэлгэр
Shuud.mn
Сонин хачин