Дуурийн шинэ үеийнхэн сонгодог есөн өнгийг харуулна
2012-03-05

Дуурь бүжгийн эрдмийн театрийн шинэ үеийн эмэгтэй гоцлол дуучид хамтран энэ сарын 9-ны 19.00 цагаас “Примадонна-Сонгодог есөн өнгө” нэртэй тоглолтоо үзэгчдэд ганцхан удаа толилуулна.   Энэхүү тоглолтыг Монголын сонгодог урлагийг дэлхийн түүхэнд бичүүлсэн Ардын жүжигчин, Зууны манлай дуучин Хорлоогийн Уртнасанд зориулан тоглох гэнэ. 1980-аад оны үеийн  хөгжмийн зохиолчдын эцэг болсон Гончигсумлаа, Бирваа гарын зохиосон дуурийн ари, АЖ, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын “Бурхан бумдын орон”, “Тогосын цагаан  овоо”,  З.Хангалын  “Суварган  цэнхэр  уулс” киноны дуу, Б.Шаравын  “Аав, ээж хоёр минь”,  “Хавар”, романс  гэхчлэн олон бүтээлүүдийг түүнд  зориулан бичиж байсан түүхтэй гэдэг.  1982 онд  дэлхийн 36 оронд  оролцсон Дэлхийн залуу дуурийн дуучдын  уралдаанд  уралдаанд Чио Чио сан дууриар  тусгай  байранд шалгарч байсан гээд Монголын сонгодог  урлагийн  салбарын анхдагчуудын нэг билээ. Тэрээр 31 насандаа гавъяат жүжигчин, 36 насандаа Ардын жүжигчин гэдэг эрхэм цолыг хүртэж, ард түмнээсээ Зууны манлай дуучин хэмээх алдрыг хүртэж байжээ.   Монголын сонгодог урлагийн түүхийг бичилцсэн түүний  уран бүтээлүүдээс сорчлон Дуурь бүжгийн эрдмийн театрын есөн бүсгүй, есөн өнгийг илэрхийлэн дуулж, үзэгчдийн хүртээл болгох аж. “Примадонна-Сонгодог есөн өнгө”  тоглолтод   энэ цагийн дуурийн шинэ үеийн залуу  дуучид болох МУГЖ С.Мөнгөнцэцэг, СТА Р.Доржхорлоо, СТА  Б.Эрдэнэтуяа,  СТА Д.Туяа, СТА Ө.Уянга, СТА  Ш.Наранчимэг, гоцлол дуучин Н.Туяа, М.Даариймаа, П.Ариунаа нар  оролцоно.   Тоглолтонд ДБЭТ-ын Симфони найрал хөгжим, найрал дуучид, удирдаачаар МУ-ын УГЗ Н.Туулайхүү, МУ-ын УГЗ Ж.Бүрэнбэх, концертмейстрээр МУГЖ Б.Солонго, ерөнхий найруулагчаар ДБЭТ-ын туслах найруулагч Ё.Сарантуяа нар оролцох юм байна.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин
WORLD's BRAND COACH:
Баярын мэнд бүсгүйчүүдээ! Coach Brand Их дэлгүүрийн зүүн талын Гандирас төвийн 2 давхарт нээгдлээ. Бусад brandийн шинэ загварын Эмэгтэй office палаж, цүнх, гутал, туфил shockонд ормоор хямд үнэтэй.
2012-03-07