“UB Art Fair-2011” нээгдлээ
2011-10-13

Нийслэл хот үүсч байгуулагдсаны 372 жилийн ойг угтан нийслэл хотод хүрэлцэн ирж буй гадаад, дотоодын жуулчид, олон нийтийн сонирхлыг татах зорилгоор “UB Art Fair-2011” үзэсгэлэнг гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Дүрслэх урлагийн бүхий л салбар, уран бүтээлчдийг дэмжих, туршлага солилцуулах, хүүхэд залууст дүрслэх урлагийг таниулах, уран бүтээлээ нийтэд толилуулах замаар соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм. “UB Art Fair-2011”-аас мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлчид, их, дээд сургуулийн оюутан залуус өөр өөрсдийн бүтээлийн дээжийг дэлгэжээ. Уран зураг, уран баримал, уран бичлэг, гар урлал, бэлэг дурсгал, арьсан урлагийн чиглэлээр сонирхол татам бүтээлүүдийг эндээс сонирхож болох талаар зохион байгуулагчид нь хэлж байна.            
Shuud.mn
Сонин хачин
монголд сайн зураач байна уу? дандаа мөнгөний төлөө халтуурчид шиг юм зураад байх юм,дүрслэх урлагийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх хэрэгтэй байна шүү,эрхэм дарга зураач нараа
2011-10-16
Haana be
2011-10-13
Haana bolj bgaa yum bee?
2011-10-13