2013 он хүртэл зургаан усан сан баригдана
2012-03-26

Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс орчны эрүүл ахуй, ундны усны хангамжийг сайжруулах зорилгоор “Шинэ эхлэл-шинэ боломж” төслийг өнгөрсөн онд хэрэгжүүлж эхэлжээ. Уг төсөлд нийслэлийн дөрвөн дүүрэг болон Говьсүмбэр аймгийг хамруулж буй бөгөөд улсын хэмжээнд зургаан усан сан барих, долоон сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг шинээр байгуулах, засварлах болон 200-гаас дээш айл өрхийн бие засах газрыг барих юм байна. Мөн сайн дурын идэвхтэн, үе тэнгийн сургагч хүүхдүүдийг бэлтгэн 60 мянган эмзэг бүлгийн хүнд хүрч үйлчлэх аж. Төслийн хүрээнд Нидерландын УЗН-ийн техникийн зөвлөгөөг авч, хамтарсан телевизийн нэвтрүүлэг бэлтгэх ажээ. Төсөл 2013 он хүртэл хэрэгжиж нийт 1.5 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн байна. Тэд өнгөрсөн хугацаанд анхан шатны төслийг хэрэгжүүлсэн бөгөөд нийслэлийн гурван дүүрэгт 18 усан сан барьж, таван ширхэг ус түгээх машинаар хангажээ.  
Shuud.mn
Сонин хачин