Английн прокурор номын дуу сонсголоо
2012-04-04

УЕПГ-ын Сургалт, Судалгаа, Хамтын Ажиллагааны Төв , Хууль зүйн үндэсний хүрээлэн ,“Трансперенси-Интернейшл” ТББ-тай хамтран “Авлигал, албан тушаалын гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналт” сэдэвт сургалтыг  энэ оны гуравдугаар сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулан явуллаа.

Сургалтыг Англи Улсын прокурорын байгууллагын прокурор Roger Smart, Steve Poster нар эрхлэн явуулсан бөгөөд сургалтанд Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Өвөрхангай, Говьсүмбэр, Сэлэнгэ, Орхон, Дорноговь, Архангай, Дундговь, Дархан-Уул аймгийн прокурорын газрын зарим прокурорууд, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба , АТГ-ын мөрдөн байцаагч нийт 38 прокурор, мөрдөн байцаагч нар хамрагдсан байна.

Сургалтын явцад авлигал албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, болон прокурорын хяналтын ажилд анхаарах асуудлын талаар сургагч багш нараас прокурор, мөрдөн байцаагч нар асуулт асууж харилцан ярилцлага хийж энэ талаархи олон улсын хууль тогтоомжийн талаар зохих мэдээлэл авснаараа сургалт зохих үр дүнтэй болжээ.

Н.Бүжин

Shuud.mn
Сонин хачин