Бо Силайгийн дуулианы талаар бичиж байсан АНУ-ын веб сайт хакерийн дайралтад өртлөө
2012-04-23

Их Британийн бизнесмений үхэлд холбогдоод байгаа БНХАУ-ын төрийн зүтгэлтэн Бо Силайгийн дуулианы талаар ихээр мэдээлж байсан АНУ-ын Boxun.com хэмээх вэб сайт өнгөрсөн баасан гаригт хакерийн халдлагад өртөж хэсэг хугацаанд хаагдлаа. Уг вэб сайт Бо Силайгийн эргэн тойронд болж байгаа бүхий л дуулиан шуугианыг хэдэн долоо хоногийн турш маш идэвхтэйгээр мэдээлж байсан юм. Boxun веб сайтын эзэн Associated Press мэдээний агентлагт өгсөн ярилцлагадаа “энэ нь компанийн түүхэн дэх хамгийн том халдлага боллоо” хэмээн өгүүлжээ. Хэрвээ вэб сайт дээрх мэдээллээ хаахгүй бол дайралт хийх болно гэдгээ и-мэйлээр дамжуулан заналхийлж байсан байна. Одоогоор чухам хэн сайт руу халдлага хийсэн болох нь тодорхойгүй байгаа боловч Хятадын аюулгүй байдлын албаны захиалгаар үйлдсэн байж магадгүй хэмээн Boxun.com-ын менежер Уатсон Менг хэлж байна. Boxun.com нь 12 жилийн өмнө Уатсон Менгийн санаачилгаар байгуулагдсан бөгөөд Хятадын ардчилал, хүний эрхэд чиглэсэн мэдээлэл явуулдаг АНУ-ын Хойд Каролинад байрладаг сайт юм.
Shuud.mn
Сонин хачин
Ene yamar Agluutai adilhan nuhur ve
2012-04-23