Ё.Сагсай: Голомт банкинд мөнгө угаасан гэдэг худлаа
2012-05-08

Манай улсын арилжааны банкинд бохир мөнгө угаасан гэх хэргийг ТЕГ-ын мөрдөн байцаах хэлтэст шалгаж байгаад прокурорын хяналтад шилжүүлсэн гэх мэдээлэл зарим хэвлэлд гарчээ. Уг хэрэгт Соловьев Александр Сергеевич гэх Белорусс, Киргизийн харьяалалтай иргэн холбоотой гэх мэдээлэл ч байгаа юм. Дээрх мэдээллийн талаар Нийслэлийн прокурорын орлогч Е.Сагсайгаас тодрууллаа. -Монгол Улсын арилжааны банкинд мөнгө угаасан хэргийг прокурорт  шилжүүлсэн гэх мэдээлэл гарсан байна? -Хэрэгт хяналт тавьж байгаа.  Шалгаж дуусаагүй байна. -Гадаадын иргэн “Голомт” банкинд мөнгө угаасан нь тогтоогдсон гэдэг үнэн үү? -“Голомт” банкинд мөнгө угаасан нь тогтоогдсон гэдэг мэдээлэл ташаа. Бид тийм мэдээлэл цацсан хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд  залруулга хийлгэхээр албан бичгээр хандаад байна. Шүүхээр шийдэгдээгүй хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй.

 
Shuud.mn
Сонин хачин