Хүнсний аюулгүй байдлыг хамгаалахад нэгдэнэ
2011-10-18

Олон улсын санхүүгийн корпораци Монгол Улсад хөдөө аж ахуйн хөгжил, бизнесийн зохицуулалт болон хүнсний аюулгүй байдлын жишиг стандартыг сайжруулахад дэмжлэг үзүүлж байна. Энэ хүрээнд тус корпораци УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотой Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн төсөл дээр хамтран ажиллах тухай гэрээнд , шинэчилсэн хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр МХЕГ-тай хамтран ажиллах санамж бичигийг өнөөдөр үзэглэнэ. Уг арга хэмжээнд Шадар сайд М.Энхболд, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П. Алтангэрэл, Олон улсын санхүүгийн корпорацийн Дэд ерөнхийлөгч Дороти Берри, Бүсийн хөтөлбөрийн захирал Сержио Пимента, Монгол улс дахь суурин төлөөлөгч Адам Борнштайн, хөтөлбөрийн менежер Д.Жигжидмаа нар оролцоно.      
Shuud.mn
Сонин хачин