Хөнгөн атлетикийн ДАШТ эхэллээ
Спортын хатан хаан хэмээн өргөмжлөгддөг хөнгөн атлетикийн 14 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Москва хотноо “Лужник” олимпийн цогцолборт эхэллээ. Дэлхийн 206 орны 1974 (эрэгтэй 1106, эмэгтэй 868) шилдэг тамирчин 47 багц медалийн төлөө өрсөлдөж байна.
1

Анхны медалтнууд тодорлоо
Английн алдарт тамирчин 10000 метрийн гүйлтийн аваргаар тодорч Хөнгөн атлетикийн ДАШТ-ий анхны алтан медалийг энгэртээ зүүж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр 27 минут 59 секунд гүйж аварга цолоо хамгаалсан байна. Мо Фрак бол олимпийн гурван удаагийн, дэлхийн долоон удаагийн аварга юм.
1
Усэйн Болт алтан медалын эзэн боллоо
Дэлхийн хамгийн хурдан хүн Усэйн Болт энэ удаагийн ДАШТ гурван төрлөөр оролцож байгаа. Өнөөдөр 100 метрт 9,91 секунд хурдалж аваргын алтан медалийн эзэн болжээ. 2005 оноос хойш ДАШТ-д оролцохдооо зургаан удаа алтан медаль авч, дэлхийн рекордыг найман удаа шинэчлэн тогтоогоод байна.
1
Елена Исинбаева сүүлийн тэмцээндээ түрүүлэв
1
Сүүлчийн ДАШТ-дээ оролцож буй Исинбаева алтан медалийн тоогоо нэгээр нэмлээ. Тулгууртай харайлтын алдарт тамирчин Елена Исинбаева их спортоос зодог тайлахаар болсон тухайгаа өмнө нь мэдэгдэж байсан. Тэрбээр “Би энэ жилийн ДАШТ-д оролцоод зодог тайлахаар шийдсэн. Хэдий энэхүү шийдвэрийг гаргахад хэцүү байсан ч би өндөр түвшинд өрсөлдөж чадахаа больж байгаагаа мэдэрч байна. Энэ жилийн ДАШТ миний карьерийн хамгийн сүүлчийн тэмцээн учир өөрийгөө 100 хувь дайчилж амжилттай оролцохыг хичээх болно. Би зодог тайлаад гэр бүлтэй болохыг хүсч байна” хэмээсэн билээ.
1
Тэрбээр дэлхийн дээд амжилтыг 28 удаа шинэчлэн тогтоогоод зогсохгүй одоогоор тулгууртай харайлтын төрлөөр 5 метрийн хязгаарыг давсан цор ганц тамирчин юм. Исинбаева дэлхийн болон олимпийн дэвжээнээс нийт 4 алт, 2 хүрэл медаль хүртээд буй 2004, 2005, 2008 оны ОУХАХ-ны шилдэг эмэгтэй хөнгөн атлетикч билээ.
1
Харамсалтай хийгээд асуудалтайгаар тэмцээнийг орхигсод
1
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагч нар тэмцээний дотоод журмыг зөрчсөн тамирчдын нэрийг зарлав.
Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд янз бүрийн шалтгаанаар нэлээд олон шилдгүүд оролцох боломжгүй болоод байна.
1
Бэртлийн улмаас тэмцээнээ орхилоо
1
Зуун метрийн дэлхийн аваргын цолыг эзэмшиж буй Ямайкийн ойрын зайн хурдан гүйгч Йохан Блэйк, өндрийн харайлтын дэлхийн хошой аварга Хорватын Бланка Власич, Лондонгийн олимпийн долоон төрөлтийн алтан медальт Их Британийн Жессика Эннис, Хятадын саадтай гүйлтийн тамирчин Бээжингийн олимпийн аварга Лю Сян болон 800 метрийн гүйлтийн дэлхий болон олимпийн аварга Кенийн Дэвид Рудиши нар бэртлийн улмаас энэ удаагийн ДАШТ-ийг үргэлжлүүлэх боломжгүй болжээ.
1
Тайсон Гэй сэргээшийн улмаас хасагдав
-Бээжингийн олимпийн алтан медальт, 100 метрийн дээд амжилтыг эзэмшиж байсан АНУ-ын ойрын зайн гүйгч Тайсон Гэй сэргээшийн улмаас хасагдлаа.
-Ямайкийн Асафа Пауэлл, түүний нутаг нэгт эмэгтэй гүйгчид Вероника Кэмпбелл Браун сэргээш хэрэглэсэн хэмээн тэмцээнээс хасагдлаа.
-Шерон Симпсон нар сэргээш хэрэглэсэн нь илэрсэн учир дэлхийн аваргад оролцох эрхээ хасуулсан байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ