Диана гүнжийн ослын шинэ зургууд дэлгэгдэв
2013-08-18

Их Британийн цагдаагийн албанаас 1997 оны наймдугаар сард Парисын тунельд автомашины ослоор амь эрсэдсэн гүнж Дианагийн хэргийн холбогдолтой мэдээлэл гаргалаа. Энэхүү мэдээлэлд дурьдсанаар хаагдаад удаж буй хэрэгтэй холбоотой шинэ баримтууд судлагдаж буй гэсэн хэдий ч хэргийг дахин нээхгүй гэжээ. Мөн 16 жилийн өмнөх ослын зарим зургийг олон нийтэд дэлгэсэн байна.

Парисын Понт де Альма тунельд болсон эмгэнэлт явдлын улмаас Уэльсийн гүнж Диана болон түүний найз залуу тэрбумтан Доди Файед, жолооч Анри Пол нар амь эрсэдсэн юм. Энэ хэрэгт гадны ямар нэг нөлөө байхгүй ба зөвхөн хурд хэтрүүлж давхисан жолоочийн хариуцлагаас болсон осол хэмээн үзсэнээр хэргийг хаасан билээ.

1

1 Б.Дэлгэрцэцэг
Shuud.mn
Сонин хачин
зочин:
базар ваани хум пад\
2013-08-18
ЭНХЭЭ:
УМ МАНИ БАД МИ ХУМ
2013-08-18
aimar:
aimar
2013-08-18
aminaa kk:
muuhai yumaa
2013-08-18